МЯГМАР
2025.06.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хоригоос нуугдахын тулд 27 настай н.Пүрэвтүвшин нарт Эрдэнэтийг худалдсан уу
Хоригоос нуугдахын тулд 27 настай н.Пүрэвтүвшин нарт Эрдэнэтийг худалдсан уу
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын 49 хувийг тойрсон асуудал одоо болтол олны анхаарлын төвд байж, монголчуудын зүгээс “шийдвэрлэх ёстой эн тэргүүний асуудал”-ын жагсаалтад багтаад багагүй хугацаа өнгөрлөө. Монгол бахархлын өдрийн мэндчилгээтэй зэрэгцэн “Монгол HD” телевиз Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нууц хуралдааны тэмдэглэлийг нийтэд ил болголоо. Мөн “Ikon.mn” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын нууц хуралдааны тэмдэглэлийг уншигчдад хүргэсэн. Энэ бүхнээс харвал Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын 49 хувийг Монголын Худалдаа хөгжлийн банк, "Ти Ди Би Капитал" компанид нууц хуйвалдаанаар өгөхийн тулд ердөө л 30 гаруйхан минут хуралдсан байх юм. Хурлын тэмдэглэлээс харах юм бол Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоны Засгийн газрын хуралдаанд өгсөн мэдээлэлд нэг анхаарал татах зүйл байна. “...Гэхдээ та бүгд мэдэж байгаа бол "РОСТЕХ" компани өөрөө олон улсын санкцид орчихсон компани. Манай Монгол Улсын хамгийн том арилжааны банк, хамгийн нэр хүндтэй, хамгийн олон улсын харилцаа сайтай банкны хувьд бид бас шууд нэр холбогдохоос жаахан түдгэлзэж, Пүрэвтүвшин гэж иргэн дээр явж байгаа. Таны уншиж танилцсан материал дээр байгаа. Хэрвээ Худалдаа Хөгжлийн Банк, Ти Ди Би групп болон тэрнээс, Ти Ди Би группээс бусдад худалдах юм бол дахиад нэмэлт 100 сая долларын торгууль төлөх заалттай. Энэ заалт нь18 сарын хугацаанд хүчинтэй гэж байгаа...” хэмээн тэрбээр тайлбар хийсэн байдаг. Эндээс харвал нэгэн хардлага төрж байх шиг. ОХУ нь Крымийн хойгийн асуудлаас болоод АНУ болон Европын холбооны хоригт ороод байгаа. Тэр бүү хэл Оросын нэлээн хэдэн компани, хэдэн арван улс төрийн зүтгэлтэн, бизнесмэн, хүмүүст олон улсын хориг тавьчихаад байгааг бид мэднэ. Түүн дотор “Ростех” компани ч бий. “Ростех” бол цэрэг аж үйлдвэрлэл, технологийн чиглэлийн компани. Тиймээс О.Орхон тэргүүтнүүд үүнийг ашиглаж хуйвалдааны замаар үйлдвэрийн Оросын талын 49 хувийг өөрсөддөө эзэмших эрх авахын тулд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг нууц шийдвэр гаргахад хүргэсэн бололтой. Худалдаа хөгжлийн банк, “Ти Ди Би капитал” компани, О.Орхон нар АНУ, Европын холбооноос зугатах, нуугдахын тулд 27 настай н.Пүрэвтүвшингийн нэр дээр Оросын талын 49 хувийг худалдаж авчээ гэж харагдахаар байна. О.Орхон захирал үүнийгээ нотлохын тулд “РОСТЕХ"-ийн санал болгож байгаа "Эрдэнэт" болон "Монголросцветмет"-ийн 49 хувийн хувьцаануудыг Монголын Засгийн газрын шийдвэр гарсан тохиолдолд зөвшөөрнө гэсэн шийдвэр гарсан. Хоёр дахь асуудалд бол би түрүүчийн хурал дээр танилцуулж байсан. Гол худалдан авагч, хөрөнгө оруулагч нь Худалдаа Хөгжлийн Банк, "Ти Ди Би Капитал" компани байгаа” хэмээн тайлбар хийсэн байдаг. Энэ бүхнээс харвал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын 49 хувийн зарагдсан асуудал олон улсын анхаарлын төвшинд орвол Монгол Улсын нэр хүнд гуравдагч хөршүүдийн хувьд навс унах байтугай асуудал үүсч болох тал бий. Засгийн газрын хаалттай хуралдааны нууц тэмдэглэлээс харвал энэхүү “Худалдан авах ажиллагаа”-нд бүр илүү анхаарал татсан, эргэлзээ төрүүлсэн асуудал ганц үүгээр ч тогтохгүй бий. Энэ талаар дараагийн удаа өгүүлэх болно. [sgmb id="1"]
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх

Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил