Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Төмөр замын Эрдэнэт өртөө орчмын төлөвлөгөөг буцаасан байна

Төмөр замын Эрдэнэт өртөө орчмын төлөвлөгөөг буцаасан байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж үндсэн хоёр асуудал хэлэлцэж холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгсөн байна. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцлээ. Үүнд есөн бүлэг, долоон дэд бүлэг 119 зорилтыг дэвшүүлсэн байна. Нэгдүгээр бүлэгт “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ спорт, гэр бүл хүүхэд залуучуудын чиглэлээр”, хоёрдугаар бүлэгт “Нийгмийн дэмжлэгтэй аз жаргалтай иргэд, гуравдугаар бүлэг нь “Ажилтай аз жаргалтай иргэд”, дөрөвдүгээр бүлэгт “Оюунлаг ёс зүй,соёлтой аз жаргалтай гэр бүл”, тавдугаар бүлэг “Эрүүл хүнс цэвэр орчинтой гэр бүл”, зургадугаар бүлэгт “Сайхан хотын аз жаргалтай гэр бүл” гэсэн нийт есөн бүлгийг танилцуулан хэлэлцлээ. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар бичил бизнес эрхлэгчдийн бэрхшээл, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. Тэдний хувьд бизнесийн гараагаа хэрхэн эхлүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг хаанаас авах, бараа бүтээгдэхүүнээ борлуулах гээд олон асуудал тулгардаг. Худалдаа эрхлэгчдийн таатай орчин бүрдүүлэхэд олон заалт төлөвлөгөөнүүд уг хөтөлбөрт тусгагдсан байна. Харин Шар чулуутын энгэрийн орон сууцны хороолол, Төмөр замын Эрдэнэт өртөө орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний танилцуулга хийгдсэн байна. Уг ажлын төлөвлөгөөг дахин сайжруулах шаардлагатай гэж үзсэн учраас буцаасан байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card