МЯГМАР
2025.11.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн Засаг дарга Д.Батлут: Орон нутгийн бодлого, шийдвэрээ “Хүний хөгжил”-д чиглүүлнэ
Аймгийн Засаг дарга Д.Батлут: Орон нутгийн бодлого, шийдвэрээ “Хүний хөгжил”-д чиглүүлнэ
Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хурлаар “ Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ийн төсөл, Баянцагаан багийн “Шар чулуутын энгэр орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”  болон Тодотгосон төсвийг хэлэлцлээ. “Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр” төсөлд 9 бүлэг 7 дэд бүлэг 119 зорилт түүнийг хэрэгжүүлэхэд 297 арга хэмжээ төлөвлөжээ. Эдгээрийг хэрэгжүүлсэнээр Яаралтай түргэн тусламжийн төв байгуулж, шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангагдах, Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад оруулах зэрэг олон эерэг үр дүн хүрэх зорилт дэвшүүлсэн байна. Төслийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор Засаг даргын зөвлөлийн гишүүд саналаа хэлсэн юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Д.Даваасамбуу: -Өвлийн спортыг хөгжүүлэх ордон байгуулахад Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлээр төсөлд нэмж санал оруулах нь зүйтэй. Засаг даргын зөвлөх Д.Цагаач: -Аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтрах нь зүйтэй. Ялангуяа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн музейг олон нийтэд үзүүлэх нь чухал. Эрдэнэт хот бол үйлдвэр дагаж боссон томоохон бүтээн байгуулалт тул үйлдвэрийн түүхэн  музейг орон нутгийн иргэд болон жуулчид үзэх эрх нээлттэй байх ёстой юм. Мөн аймгийнхаа хөгжлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Хаалт хөгжлийн менежмент”-тэй уялдуулах, Зөвлөлдөх үйлчилгээг нэвтрүүлэх, Жаргалант сум аймаг хоёрын дундах талбайг “Амралтын бүс” болгох хэрэгтэй. Аймгийн Засаг дарга Д.Батлут: -Хангалын голын бохирдолтой холбоотой асуудлыг иргэд, ногоочид  байнга ярьдаг. Иймд тус голын усыг цэвэршүүлэх дэд станц байгуулах, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих “Итгэлийн зээл”-ийг судлах, нийгэмд үйлчилдэг олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах чиглэлээр “Ажлын хэсэг” дахин судалж төсөлдөө оруул. Ер нь аливаа бүтээн байгуулалтаас илүү Хүний хөгжил чухал шүү. 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүний хөгжлийн асуудлыг чухалчилж бодлого, хөтөлбөртөө тусгах” –д “Ажлын хэсэг” анхаарч ажиллаарай. Ийнхүү “Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд дээрх саналуудыг тусгаж ирэх даваа гаригт дахин Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр боллоо. Эх сурвалж: Erdenet.mn [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ