Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Д.Дэмбэрэл, У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Н.Доржсэмбэд нар "Эрдэнэт"-ийн ТУЗ-д төрийг төлөөлнө

Д.Дэмбэрэл, У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Н.Доржсэмбэд нар "Эрдэнэт"-ийн ТУЗ-д төрийг төлөөлнө

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг өнөөдөр зарлаж, тус үйлдвэрийн  төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн  51 хувийг төрөөс төлөөлөх ТУЗ-ийн гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны  газрын дарга Н.Доржсэмбэд нарыг томилсон байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ долоон гишүүнтэй байх бөгөөд дөрвийг нь 51 хувийг төлөөлж буй төрөөс томилж байгаа юм.  Компанийн тухай хуульд зааснаар хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд орсноор тухайн хурлыг хүчин төгөлдөрт тооцдог байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Эх сурвалж: Analiz.mn [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card