Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Бага ангийнхан хоёр долоо хоног амарна

Бага ангийнхан хоёр долоо хоног амарна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Ерөнхий боловсролын дунд сургуулийн 1-2-р ангийн сурагчид нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллээд, хоёр долоо хоног амарна. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт аравдугаар сарын сүүлийн долоо хоног, арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт үргэлжлэх гэж байна. Харин гурваас дээш ангийн сурагчид нэгдүгээр улиралд есөн долоо хоног хичээллэж, нэг долоо хоног амарна. Тэдний амралт арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт байна. Хоёрдугаар улирлын буюу өвлийн амралтыг цаг агаарын төлөв болон сар шинийн баярыг тааруулан амраах юм. Өнгөрсөн хичээлийн жилд сурагчдын амралтыг орон нутгийн, нийслэлийн гэж хувааж байсан. Харин энэ хичээлийн жилд улсын хэмжээнд нэг хугацаанд амрах юм. Хоёрдугаар улиралд 1-2 дугаар ангийн сурагчид найман долоо хоног хичээллээд хоёр долоо хоног амруулахаар төлөвлөжээ. Харин 3-6 дугаар ангийн сурагчид гурван долоо хоног, зургаагаас дээш ангийнхан хоёр долоо хоног амарна. Бага ангийнхан буюу1-2 дугаар ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card