Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Д.Батлут: Замын цагдаагийн тасгийн даргыг хоёр өдөр харлаа

Д.Батлут: Замын цагдаагийн тасгийн даргыг хоёр өдөр харлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут “Төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо тун муу байна. Байгууллагын дарга удирдлагууд аа, бид иргэдэд үйлчлэх үүрэгтэй хүмүүс. Иргэдэд ажиллаж, амьдрах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах үүрэгтэй, тийм нөхцлийг бий болгох ёстой. Төр иргэдэд үйлчилдэг байгууллага гэдгийг сайн санах хэрэгтэй. Төв замын засварын ажил эхлээд дөрөв хонолоо. Өнөөдөр ч хаалттай байна. Та бүхэн миний утсыг мэдэж байгаа байлгүй 99051314. Би аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга руу хоёр өдөр залгалаа. Миний утсыг ердөө авахгүй юм. Замын цагдаагийн тасгийн даргыг хоёр өдөр харлаа. Зам хаагдсан учраас замын цагдаа нар зам дээрээ гарч хөдөлгөөн зохицуулах ёстой. Тэгэж харагдахгүй байна. Замын хөдөлгөөнийг зохицуулж, иргэдэд үйлчлэх ёстой Замын цагдаагийн тасгийн дарга хүнд сурталтай байна. Зам дээр зохицуулагч харагдахгүй байна. Би өөрөө алхаж явдаг учраас мэдээд хэлж байна. Иргэд бухимдаж байна. Нэг ажил хийх гэхэд төрийн байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоо алга. Амиа бодсон, довоо шарлуулсан хэлбэрээр ажилд хандаж байна. Ийм байж болохгүй. Та бүхний ажлыг иргэдэд хэр хүрч байна вэ гэдгээр дүгнэнэ. Түүнээс биш албан өрөөнд сууснаар дүгнэхгүй” хэмээн хатуухан санууллаа. Үнэхээр манай аймгийн хэмжээнд төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо гэж бараг байдаггүй. Хоорондоо хэл амаа ололцдоггүй, иргэдийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөхөөс хойрго албан тушаалтнууд олон байдаг. Засаг дарга Д.Батлутын зүгээс байдлыг сайтар судалсны үндсэн дээр байгууллагын дарга нарт “Өрөөндөө суухгүй, иргэдийнхээ дунд орж ажиллах”-ыг хатуухан сануулсан. Зарим үед байгууллагын дарга нар шуурхайн үеэр бие биетэйгээ уулзан тэврэлдэж, удаан хугацаанд учран золгоогүй тухайгаа гайхацгаан бие биенийхээ таргалсан турсаныг шагшиж байхыг нь харвал тэд арай гэж долоо хоногт нэг удаа шуурхай дээр биесээ харж хийморио сэргээдэг болох нь ажиглагддаг. Энэ бүхэнд цэг тавьж хатуухан шаардлага тавьж, хариуцлага тооцон, нэхэл хатуутай ажиллахаа мэдэгдсэн Засаг дарга Д.Батлутын анхааруулга зарим нэг дарга нарын өгзөгнөөс өргөс хатгасан мэт өндөлзүүлээд авсан болов уу. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card