Гамшгийн эрсдлийг бууруулах өдөр тохиож байна
НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.
Аймгийн Онцгой байдлын газраас тус өдөрт зориулж гэр хорооллын өвс, шарилж ургамлуудыг шатааж байгаа газруудад үзлэг шалгалт хийх заавар зөвлөгөө өгөх сургалт сурталчилгааны тодорхой ажлуудыг зохион байгуулсан байна. Манай аймгийн хувьд сургуулиудын гамшгийн эрсдлийг бууруулах өдрийн хүрээнд дөрвөн сургууль хамрагдсан байна. Үүнд: Наран цогцолбор, 14-р сургууль, Жаргалант сумын сургууль, Дэнж багийн 7-р сургуулиуд хамрагдаж гамшгийн эрсдлийг бууруулахад зориулж, гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлж, иргэд олон нийтэд сургалт сурталчилгааны материалыг тараасан байна.
[sgmb id="1"]