Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Бразилчууд “World Cup 2014”-ийг эсэргүүцэн жагсав

Бразилчууд “World Cup 2014”-ийг эсэргүүцэн жагсав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Ирэх сараас Бразил улсад хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах “World Cup 2014” тэмцээн зохиогдох юм. Өчигдөр “FIFA”-гаас Бразилийн хөл бөмбөгийн холбоог шүүмжилж өнөөг хүртэл цэнгэлдэхүүдийг барих, засварлах ажиллагаа удааширалтай байгааг буруутгажээ. Харин олон мянган бразилчууд нийслэл Рео де Женеро хотод “нийслэл хотод “World Cup 2014”  болохгүй” хэмээн орилолдож, хүний эрхийг ноцтой зөрчиж, цэргийн хүчээр энгийн номхон иргэдээ айлган сүрдүүлдэг Засгийн газраа огцрохыг шаардаж, томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. : Жагсагчид “World Cup-2014” зохион байгуулахын тулд ядуусын хороололд амьдарч буй иргэдийг нохой шиг хөөж, амьд явах эрхийг ноцтой зөрчиж буй Бразил улсыг “FIFA” анхааралдаа авахыг сануулсан байна. Жагсагчид “Олимп, дэлхийн аварга энх тайвны төлөө зохиогддог атал энэ удаагийн “World Cup” цус, шаналал дунд зохион байгууллагдах гэж байна. Тиймээс “World Cup”-ийг зохион байгуулахгүй байх талаас нь анхааралдаа авна уу” хэмээжээ. : Тус улсын цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч, даралттай ус хэрэглэсэн байна. Мөн 300 гаруй жагсагчийг баривчилжээ. : Б.Дэлгэрцэцэг
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card