МЯГМАР
2025.06.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ажлын хэсэг “Түнт хүрээ”, “Мега авто гоёл”-ын ажилтай танилцав
Ажлын хэсэг “Түнт хүрээ”, “Мега авто гоёл”-ын ажилтай танилцав
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын А/477 тоот “Аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулахад тавигдах шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгуулах тухай” захирамж есдүгээр сарын 22-нд гарсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, гишүүдэд Татварын хэлтсийн дарга Ч.Цэрэндорж, Авто тээврийн төвийн дарга Д.Эрдэнэбаатар, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн П.Эрдэнэбилэг, Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Х.Оюун-Эрдэнэ, МХГ-ын Өргөх механизмын хяналтын улсын байцаагч Г.Ядмаа, МХГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаяр, Татварын хэлтсийн Тээврийн улсын байцаагч Л.Зоригтбаатар нар багтсан байна. Нарийн бичгийн даргаар аймгийн Замын цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батцэнгэл нар ажиллахаар томилогджээ. Ажлын хэсгийнхэн өнөөдөр Орхон аймагт тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах байр ажиллуулж байгаа Б.Батжаргал эзэнтэй “Түнт хүрээ” компанийн ажилтай танилцсан юм. “Түнт хүрээ” компани дээр Ажлын хэсгийнхэн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамт очиход захирал Б.Батжаргал ажлаа танилцуулж, “...манай компани нийтдээ 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, аймагтай 10 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Би ажилчдаа өдөрт гурван удаа хооллодог, орон нутагт их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байхад аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр, “Erdenetnews.mn” сайтын сэтгүүлчтэй нийлээд манай үйл ажиллагааг тасалдуулах гэж оролдож байна. Би компанийн болон хувийн гэсэн хоёр дансаар төлбөрөө авдаг ч татварын газарт ТД-12 тайлангаа гаргаж өгдөг, Татварынхан хууль зөрчөөгүй гэж хэлсэн” хэмээн мэдэгдлээ. “Түнт хүрээ” Эрдэнэтэд ОФФШОР данстай юу “Түнт хүрээ” компанийн захирал Б.Батжаргалыг Улаанбаатарын гудамжинд манаргаж явахад нь ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвийн ажилтан Намсрайжав дуудаад “Чи Эрдэнэтэд очоод журмын хашаа ажиллуулах” үүрэг өгсөн гэдгийг “Түнт хүрээ”-гийн эзэн энэ үеэрээ хэллээ. 2015 оны гуравдугаар сараас хойш Эрдэнэтэд ирж аймгийн Цагдаагийн газрын эзэмшилд байдаг “Танил” техникийн захын баруун талын газарт журмын хашаагаа байгуулсан. Үүний дараа тэрбээр аймгийн Цагдаагийн газрын удирдлагатай гэрээ байгуулан баталгаажуулж Эрдэнэтийнхэнд журмын хашаагаар үйлчилж эхэлсэн түүхтэй. Замын цагдаагийн тасгийн байрны үүдэнд, тэндхийн мэдээллийн самбар дээр “Зориулалт журмын хашааны төлбөр Хүлээн авагч Түнт хүрээ ХХК, Голомт банк, дансны дугаар 1105032910” гэсэн зарлал, мөн “Зориулалт Ачилтын төлбөр, хүлээн авагч Б.Батжаргал, Голомт банк дансны дугаар 4005102659” гэсэн зарлалаа байршуулсан байдаг. Эндээс харвал Б.Батжаргал машины хоногийн төлбөр 5-20 мянган төгрөгийг компанийнхаа дансанд харин ачилтын мөнгө 55-60 мянгөн төгрөгийг хувийнхаа дансанд хийлгэсний дараа машиныг хашаанаас гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, “Түнт хүрээ” компанийн захирал Б.Батжаргал Эрдэнэтэд “ОФфШОР данстай” байж мэдэх нь. Энэ талаар бид ажлын хэсгийн гишүүн татварын хэлтсийн тээврийн улсын байцаагч Л.Зоригтбаатараас тодруулахад “Түнт хүрээ компани хоёр данстай байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Татвараас зайлсхийсэн, орлогоо нуун дарагдуулах гэсэн үйлдэл гэж үзнэ. Нэгэнт шалгалтын бүрэлдэхүүнд багтсан учраас энэ хоёр дансыг нь шалгаж хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэнэ” гэсэн юм. Ачлагын машин нь зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй “Түнт хүрээ” компанийн УБВ 17-63 улсын дугаартай цэнхэр машин ачихыг ч нэг үзүүлдэг. Шөнө орой, бороо цасыг үл хамааран хаана ачуулах машин байна, тийшээ дохиогоо хангинуулаад нисэх шиг болдог нь нууц биш. Гэтэл энэ машин 2015 оны нэгдүгээр сарын 18-наас хойш авто тээврийн үзлэг, оношлогоонд ороогүй, тээврийн хэрэгслийн ачиж зөөвөрлөх тусгай зөвшөөрөлгүй, автомашины татварын гэрчилгээ байхгүй зэрэг зөрчил илэрсэн. Дээр нь энэхүү машиныг жолооддог жолооч нь мэргэшсэн жолооч биш, жолоочийн хариуцлагын даатгал ч байхгүй иргэнээр “Түнт хүрээ”-гийнхэн машинаа бариулдаг. Мөн жолоочийн дэргэд техникч байх ёстой атал машин ачихад ганцхан хүн ажилладаг нь Монгол улсын стандарт бусад дүрэм журмыг зөрдөг болох нь энэ үеэр мэдэгдсэн юм. Энэ талаар ажлын хэсгийн гишүүн Т.Ариунболд шалгаж тогтооход захирал Б.Батжаргалын зүгээс “Монгол улсад машин ачих тээвэрлэх ажил хэрэгжээд зургаан жил болж байна. Энэ хугацаанд мэргэшсэн жолооч байх ямар ч боломжгүй. Мэргэшсэн жолооч ажиллуулах ёс ч байхгүй” хэмээн тайлбарласан. Ёстой нөгөө “Чоно үүрэндээ өлзийтэй” гэгчээр цагдаагийн тэр дундаа замын цагдаа нартай хамтран ачлагын ажил хийдэг юм чинь миний машин үзлэгт орж, татвар төлөх ёсгүй. Би л цагдаа нартай хамтраад машин журамлаж байвал миний машин зөвшөөрөлтэй байх эсэх нь хэнд хамаатай юм бэ. “Намайг хэн хэлж нохойг хэн саах юм бэ” гэж даналзан хоёр жилийн турш төрийн хууль тогтоомжийг уландаа гишгэн ямар ч зөвшөөрөлгүйгээр улаан цайм дээрэм хийж байгааг юу гэж ойлгох вэ. 2016 оны нэгдүгээр сард хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаан дээр “Журмын хашаа, ачлагын төлбөрийг тогтоох тухай” хэлэлцсэн. 2015 оны гуравдугаар сард аймгийн Засаг дарга Г.Зоригт агсантай гэрээ байгуулсан гэж байсан ч он сар зөрүүтэй, гарын үсэг нь хуурамч байж мэдэх талаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батхуяг анх асууж лавлаж байсан. Энэ хурал дээр Засаг дарга С.Дангаасүрэнгийн зүгээс “Бичиг баримтын зөрчилтэй, гарын үсэг нь дутуу энэ гэрээ хүчин төгөлдөр биш. Гэрээг хүчингүй болгоё” гэж мэдэгдсэнээр “Түнт хүрээ”-гийн бас нэгэн булхай илэрсэн байдаг. Түүнээс хойш аймгийн Засаг дарга, Хууль зүйн хэлтсийн зүгээс удаа дараа Б.Батжаргал захиралд бичиг тоот өгөхөд “гэрээг цуцлах саналаа та нар өөрсдөө шүүхэд өг” гэдэг тайлбар утсаар өгөөд явжээ. Хамгийн сүүлд энэ оны тавдугаар сард аймгийн Засаг даргаас “Түнт хүрээ” компанийн гэрээг хүчингүй болсон тухай албан ёсоор мэдэгдэж гэрээг шинэчлэн байгуулахыг Хууль зүйн хэлтэс, аймгийн Цагдаагийн газар хоёрт өгсөн байдаг. Гэтэл         Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газрын хоорондын ажлын уялдаа холбоо муугаас “Түнт хүрээ”-гийнхэн өнөөг хүртэл Ажил гүйцэтгэх гэрээгүй, тусгай зөвшөөрөлгүй, ачлагын машин нь ч бүрэн бус байж машин ачиж байгааг юу гэж ойлгох вэ. Энэ бүхэнд хариулт өгөх Ажлын хэсгийнхэн тухайн байгууллагад шалгалт хийгээд түүнийгээ дүгнэж есдүгээр сарын 30-ны дотор аймгийн Засаг даргад танилцуулах үүрэг хүлээсэн байна. “Мега авто гоёл”-ынхон тэргүүлэгчдийн тогтоолыг хэрэгжүүлэхийг хүсэв          Ажлын хэсгийнхэн “Түнт хүрээ”-гээс хөдлөөд Баянцагаан багт байрлалтай “Мега авто гоёл” компанийн ажлын байран дээр хүрэлцэн ирсэн. Тус компанийн захирал н.Мягмардорж Ажлын хэсгийн гишүүдэд байгууллагаа танилцуулан өөрсдийн хөрөнгө хүчээр хийгээд байгаа журмын хашаагаа үзүүлсэн. Аймгийн ИТХ-ын 2016 оны нэгдүгээр сарын хуралдаанаар журмын хашааны үнэ тариф, ачилтын мөнгөний хэмжээг тогтоох үеэрээ аймаг, орон нутгийн газар зүйн байршил, хүн амын нягтрал, тээврийн хэрэгслийн өсөн нэмэгдэх хэмжээ зэргийг харгалзан Эрдэнэтэд хоёр журмын хашаа байж болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин тухайн үеийн хуралдаан даргалагч Б.Мягмарсүрэнгийн зүгээс төлөөлөгчдийнхөө саналыг тогтоол болгон батлуулаагүй нь Орхон аймагт дангаараа монополь эрхтэйгээр хууль бус үйл ажиллагаа явуулах нөхцөлийг “Түнт хүрээ”-д олгожээ. Үнэхээр тухайн үед хоёр журмын хашаа, саатуулах байр ажиллуулна гэсэн тогтоол гаргасан бол өнөөдрийг хүртэл “Түнт хүрээ” хууль зөрчсөн үйлдэл хийх үү. “Мега авто гоёл” компанийн хувьд журмын хашаа ажиллуулахаар 5000 м.кв газар бүхий хашаа бэлтгэж түүндээ камерийн иж бүрэн хамгаалалт суурилуулж, дохиоллын хамгаалалт хийжээ. Энэ талбайд 150 машин тавих боломжтой. Техникийн хувьд гурван зориулалтын ачигчтай, мэргэжлийн багтайгаар ажиллахад бэлэн болсон. Гагцхүү зөвшөөрөл олгох явц удаашралтай байгаа тухайгаа танилцуулаад аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны долоодугаар сарын тогтоолыг хэрэгжүүлэхийг Ажлын хэсгийнхнээс хүсч байлаа. “Мега авто гоёл”-ынхон хот дотор машин ачих төлбөр 40 мянган төгрөг байхад боломжтой гэсэн тооцооллыг тээврийн эдийн засагч, зөвлөх инженер н.Өлзийбаяраар гаргуулж хотоос гаднах үйлчилгээнд км тутамд 1300 төгрөгөөр үйлчилдэг гэдгээ танилцуулсан. Мөн эднийхэн аюул гамшиг тохиолдсон үед Онцгой байдлын газар, Цагдаагийн газартай хамтран ажиллаж иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн хэд хэдэн удаагийн тохиолдлоо ч ажлын хэсгийнхэнд дуулгаж байлаа. Эдний ачлагын гурван машин нь ОРА дугаартай аж. Ядаж л тээврийн хэрэгслийн татвар нь орон нутагт орж байгаа гэнэ. Аймгийн ИТХ, түүний тэргүүлэгчдээс Эрдэнэтэд хоёр журмын хашаа, ачлагын хоёр компани ажиллах боломжтой гэсэн тогтоол гарсны дараахан хүчин чадлаа нэмэгдүүлэх, ажлын нөхцлөө сайжруулах зорилгоор 30 гаруй сая төгрөгөөр дахин нэг машин нэмж авсан байна. Эрдэнэтийн иргэд орон нутагтаа төрийн нэрийн өмнөөс хуулийн дагуу үйлчилгээ үзүүлэх гээд ажлаа базаагаад бэлтгэлээ хангаад байхад зөвшөөрөл нь гарахгүй, гаргахгүй ажлын гэрээ байгуулахгүй удаад байгааг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж, саналаа ч хэлж байлаа.
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил