Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Цагдаагийн газрын даргаар Д.Энхбаярыг томилжээ

Цагдаагийн газрын даргаар Д.Энхбаярыг томилжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн болов. Энэ үеэр аймаг, орон нутагт болсон томилгоонуудыг танилцуулсан юм. Ингээд уншигчиддаа хийгдсэн томилгоонуудыг хүргэж байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны есдүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар аймгийн Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Дамдинсүрэнгийн Энхбатыг томилсон байна. Тэрбээр 1992-1996 онд Цагдаагийн академийг төгссөн эрх зүйч, дээд боловсролтой ажээ. 1996-2002 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, хэсгийн төлөөлөгч 2002-2003 онд Төмөр замын Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч 2003-2008 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга 2008-2012 онд Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга 2012 онд Булган аймаг дахь Цагдаагийн газрын дарга 2012-2013 онд Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга 2013-2014 онд Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газарт хэлтсийн дарга 2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт Гүйцэтгэх ажил хариуцсан дэд дарга, албаны дарга 2014-2016 онд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын даргаар ажиллаж байжээ. Тэрбээр цагдаагийн албанд 21 дэх жилдээ ажиллаж байгаа аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card