Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо:2016-09-05 Тендер шалгаруулалтын нэр: Баянцагаан багийн ПДУ-н хэсгийн айл өрхийг төвлөрсөн ИШС-нд холбох Тендер шалгаруулалтын дугаар: ОР-189/2016                        Орхон аймгийн засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянцагаан багийн ПДУ-н хэсгийн айл өрхийг төвлөрсөн ИШС-нд холбох ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг доорхи дансаар тушаана. Төрийн сан Дансны дугаар: 210051009 Хүлээн авагч: Орхон аймгийн ХАА-ны алба Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.             Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Тусгай зөвшөөрөл: 2.2.1 Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил       (2014, 2015 он) Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн [1%] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.          Тендерийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутанд нээнэ. Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Орхон аймгийн ЗДТГ, Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө Утас:70358570  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card