Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Леонардо Ди Каприо 1 сая доллар хандивлав

Леонардо Ди Каприо 1 сая доллар хандивлав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Холливудын жүжигчин Леонардо Ди Каприо Малибуд болсон буяны үдэшлэгт оролцож чадаагүй ч “Заан аврах сан”-нд 1 сая доллар хандивласан тухай “inovemondi.forumfree.it” мэдээллээ. Леонардо ди Каприо “Хулгайн анчид заан хөнөөх явдал дээд цэгтээ хүрлээ. Өнгөрсөн жил 30 мянга гаруй заан алж, устгажээ. Үүнийг бид зогсоож чадна. “Elephant Crisis Fund” сан энэ асуудлыг шийдэх нэгэн чухал хүч. Энэ буянтай ажлыг дэмжих нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэжээ. 1 Ийнхүү Каприо биечлэн очоогүй ч гэсэн Холливуудын оддыг нэгдэхийг хүссэн байна. Тэрбээр “Та нарын гарт хүч бий. Хулгайн анчдын золиос болж буй хөөрхий заануудад тусламжийн гараа сунгаач” хэмээжээ. Тус арга хэмжээнд Пирс Броснан, Синди Кроуфорд, Рорри Кеннди, Бехати Принслу, Эрика Бини, Руперт Уайат, Барбара Стрейзанд нар хүрэлцэн иржээ. 1 Б.Дэлгэрцэцэг
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card