МЯГМАР
2025.06.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ард түмний төлөөлөл болсон эрхмүүд хаана явна вэ
Ард түмний төлөөлөл болсон эрхмүүд хаана явна вэ
Эрдэнэтчүүд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д төлөөллөө илгээгээд багагүй хугацаа өнгөрлөө. УИХ ч анхдугаар чуулганаа хуралдуулж саяхан хаалтаа хийсэн. Энэ хугацаанд Засгийн газраа байгуулж, парламентын бүтцээ баталж байнгын хороодоо байгуулсан. Орхон аймгийн 60 гаруй мянган сонгогч энэ удаад УИХ-д МАН-ын Д.Дамба-Очир, О.Содбилэг нарыг илгээсэн бол МАХН-ын О.Баасанхүүг парламентад байж болох эрхэм хэмээн “гар өргөсөн” билээ. Найр наадам өндөрлөж, намрын ажил ундарч эхэлсэн энэ цагт Эрдэнэтээс сонгогдсон эрхэм гишүүд хаана юу хийж, ямар ажил амжуулж байгаа талаар сонирхлоо. О.Содбилэг, Д.Дамба-Очир, О.Баасанхүү нар сонгуулийн сурталчилгааны үеэр “Та бүхэн минь намайг л сонгоод өг. Эрдэнэтчүүдийнхээ төлөө сонгуулийн маргаашнаас эхлэн морь, нохой мэт нойр хоолгүй зүтгэе” гэж гуйж гувшиж явсан ч өнөөдрийн байдлаар эрхэм гишүүдийн орон нутагт ажиллах бие төлөөлөгчид тодроогүй байна. Тэр бүү хэл сонгуулийн сурталчилгаанд нь халуунд халж, бороонд норж айлын нохойд хөөгдөн, туугдан явсан штабын шадар туслахууд нь гишүүдийнхээ араас нүдээ хөхөртөл харж байгаа аж. О.Баасанхүү баахан медаль бөөндчихөөд л алга болчихлоо Ингэж хэлээд толгойгоо илж байгаа 47 дугаар тойргийн сонгогч ахтай ч таарлаа. “О.Баасанхүү Эрдэнэтийн 40 жилийн ойн баяр наадмаар ирчихээд 40 жилийн медаль тараагаад л байсан. Тэр нь яасан амархан олноороо олддог юм бэ. Манай урд хашааны Гомбодорж 40 жилийн ойн хоёр ч медаль зүүгээдэхлээ. Гэтэл насаараа Эрдэнэтэд амьдарч МАНЗ-д бүртгэлтэй явсан Чүлтэм ойн медаль ч үгүй явна” гэсэн удаатай. Үнэхээр О.Баасанхүү гишүүн туслахаараа дамжуулан нэлээн олон тооны 40 жилийн ойн медаль тараасан сураг байдаг. Сонгуулийн сурталчилгаанд ажилласан, өөрийг нь дэмжсэн, саналаа өгсөн хүмүүстээ 40 жилийн ойн медаль өгч байна гэж дуулдсан. Чуулганы танхимд сайд нарыг томилоход тэдэнд үг дайж “Ажил хийхгүй бол огцруулах асуудлыг өргөн барина шүү” хэмээн анхааруулж байсан О.Баасанхүү гишүүн сүүлийн өдрүүдэд намынхаа дарга болохоор Н.Энхбаярыг буланд шахаж хэвлэлээр ярилцлага өгч сууна. МАХН гэдэг улс төрийн хүчин Монголын улс  төрийн тавцангаас арчигдчихалгүй, тодруулбал парламентын гаднах жижиг нам болчихолгүй ганц төлөөлөлтэй болоход Эрдэнэтийн 47 дугаар тойргийн иргэд түүхэн гавьяа байгуулсан. Энэ утгаараа МАХН, тус намын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар Эрдэнэтчүүдэд насаараа төлж барахгүй өртэй үлдсэн. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хууль хэрэгжвэл Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа дуусгавар болно. Ингэснээр түүний хувьд парламентад суудалтай намын даргын хувьд ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болно. Гэсэн ч түүний хувьд хуулийнхантай асуудал нь дуусаагүй байгаа энэ цагт О.Баасанхүү гишүүн намын даргын суудлын төлөө давшилтад орж эхлэх шиг. Уг нь Н.Энхбаяр гэдэг хүн О.Баасанхүүг жирийн нэгэн өмгөөлөгч явахад нь “Эгэмнээс нь татаж эрийн цээнд хүргэж борвиноос нь татаж бусдын зэрэгт хүргэсэн” гавьяатай. Өнгөрөгч пардаментад МАН-ын хашир бурхи Ц.Нямдорж түүнийг “оймсонд хавчуулагдан орж ирсэн хүн” хэмээж байсан бол энэ удаад түүний хувьд Эрдэнэтийн 47 дугаар тойргийн төлөөлөл болж чадсан. Гэхдээ түүний бүрдүүлж буй имиж нь “мөнгөгүй хүний дүр” хэвээрээ л байгаа. Ямар сайндаа сонгуулийн үеэр зарим нэг улстөрчид “О.Баасанхүүг хэн ивээн тэтгээд байна аа” гэж хашхирч байхав. Ямар ч байсан О.Баасанхүү гишүүн баяр наадмын үеэр ирээд сонгогчиддоо 40 жилийн ойн медаль баахныг бөөндчихсөн учраас ар тийш санаа зовох зүйлгүй тамга, тэмдэг, эрх мэдлийн төлөө Н.Энхбаяр даргатайгаа "намын даргын сунгаа" хийхээс наахнуур завгүй яваа бололтой. Одон медаль бөөнддөг түүний хулхи зангаас сонгогчид нь залхаж эхэлж байгаа шүү гэдгийг  эрхэм гишүүнд дайхад илүүдэхгүй болов уу. Д.Дамба-Очир Оюутолгой хавиар олон ажил амжуулж яваа Хоёр дахь удаагаа УИХ-ын эрхэм гишүүн хэмээн дуудуулаад байгаа Д.Дамба-Очир сонгогдсон цагаасаа хойш нэг их гай тариагүй ч гавьяа байгуулаагүй явна.Эрдэнэтийн, МАН-ын зарим нэг эрхэмүүд УИХ, Засгийн газрын томоохон томилгоон дээр Д.Дамба-Очирын нэр дуулдах байх гэж байсан бол сураг нь ч гараагүй. Засгийн газрын томилгооны үеэр “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн талаар манай сонгогчид их асууж байна. Эрдэнэт үйлдвэрт юу болоод байгаа талаар мэдээлэл байна уу” гэж ганц нэг дуугарсан ч сүүлдээ дуу нь цаашилсаар чимээгүй болсон. Д.Дамба-Очир гишүүн баяр наадмын үеэр нутагтаа ирэх нь ирсэн. Гэхдээ эрдэнэтчүүддээ 40 жилийн ойн баярын мэнд хүргээгүй. Наадмын өмнөх өдөр 17.00 цагт “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн талаар хэвлэлийн хурал хийнэ” гэж зарласан ч бүтэлгүйтсэн. Түүний хувьд сонгуулийн үер 200 сая төгрөгийн үнэтэй Пи Ар-ын багийг Улаанбаатараас авчирсан. Нэг үгээр хэлбэл эрдэнэтийнхэнд итгээгүй хэрэг болов уу. Өндөр үнэ, өртөгтэй пи арчдын ахлагч Б.Бат-Эрдэнэ гэгч нь “Хэвлэлийнхэнтэй хаалтын гэрээ байгуулна” гэж дарамтлаад юм юм л болсон. Өндөр үнэтэй нийслэлээс ирсэн ажилтнууд нь мань хүний сурталчилгааг ёстой л “гурилдсан” даа. Ганц, хоёр өгүүлбэртэй түмэн алдаатай хэдэн үг холбож, мэдээ гэгчийг “үйлдвэрлэж” Эрдэнэтийн телевизийнхэнийг ангайлгасан. Д.Дамба-Очирын дэргэд Б.Мягмарсүрэн, Х.Золжаргал, Ч.Бямбаа зэрэг нэр дэвшигчид “Эрдэнэтийн хэвлэлийнхэнийг сонгуульдаа ажиллуулж, таван төгрөг нь орон нутагтаа үлдэг” гэсэн бодлого барьсныг хэн хүнгүй мэднэ. Д.Дамба-Очир өөрийгөө “Эрдэнэтийн Дамба-Очир” гэдэг ч үнэндээ түүний “Очир төв” Улаанбаатарт шилжиж очоод, тэндээ сүрхий дэвжиж байгаа. Харин эндэхийн “Очир төв” нь цөөн ажилчдаа хэдэн улиралаар сул зогсолт нэрээр цалингүй хаядаг. Гаднаасаа тун энгийн томоотой төрхтэй ч тэрээр “зальтай нэгэн бизнесмэн”. Дээхэн үеийн хэллэгээр доошоо хаялгагүй, амиа бодож довоо ногооруулагч гэхэд болохоор. Саяхан хэдхэн хоногийн өмнө АН-ын удирдлагаас хэвлэлийн хурал зарлан мэдээлэл хийхдээ “Д.Дамба-Очир сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод мөнгө тарааж санал худалдан авсаныг нь шүүхээс тогтоосон” гэж мэдэгдсэн. Харин МАН, эрхэм гишүүн Д.Дамба-Очир, түүний пи арчдын зүгээс одоогоор ямар нэг албан ёсны мэдэгдэл хийгээгүй, чимээгүй байна. Монголчууд “дуугүй байна гэдэг зөвшөөрсний тэмдэг” ч гэж ярьдаг. Эрдэнэтчүүд Д.Дамба-Очир, О.Содбилэг нараас энэ удаад их зүйл хүлээж байгаа. Түүний нэг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлал тойрсон асуудал юм. Гэтэл эрхэм хоёр гишүүн Эрдэнэтийн 49 хувь тойрсон асуудал дээр сонгогчиддоо ямар ч мэдээлэл хийгээгүй. Д.Дамба-Очирын хувьд “Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр байгуулна” гэдэг ч түүнээс өмнө 49 хувь тойрсон асуудал олны анхаарлын төвд байхад эрхэм гишүүн маань Оюутолгой хавиар эргэлдэж олон ажил амжуулахын хажуугаар сонгуулийн ядаргаагаа тайлсан шигээ яваа сураг байна. Д.Дамба-Очир гишүүнийг хайсан, үгүйлсэн, саравчилсан сонгогчдын зэрэгцээ гарынх нь үзүүрт зарагдаж байсан залуучууд ч “сонгуулийн дараа нам ялвал ажилтай болгоно” гэсэн уран үгнийх нь ид шид хэзээ гарахыг нүдээ хөхөртөл харж сууна. “Таныг хоосон хаяхгүй” гэж хэлээд л сураг алдарсан О.Содбилэг Хаа очиж О.Содбилэг гишүүн Эрдэнэтийн 40 жилийн ойн баярын мэндчилгээг эрдэнэтчүүддээ хүргээд амжсан. Баярын үеэр нутагтаа ирж наадамлахын зэрэгцээ сонгуулийн сурталчилгаанд ажилласан зарим нэг хүнд “Нам ялсан, таныг хоосон хаяхгүй ээ” гэж хэлээд нийслэлийн зүг хүлгийн жолоо залсанаас хойш сураг алдарсан О.Содбилэг гишүүний талаар сонгогчид нь  “Монголд байхгүй байгаа гэнэ, хөдөө гэр бүлээрээ амарч байгаа, Олимп үзэж яваа, ирээ болов уу” гэж чих тавьж байгаа аж. Арга ч үгүй эрхэм гишүүдийн бүрэн эрх тангараг өргөснөөр нээлттэй болсон. Харин тэрхүү бүрэн эрхтэй болгосон сонгогчдоо өөртэй нь холбодог УИХ-ын эрхэм гишүүний бие төлөөлөгч нараа сонгоогүй учраас иргэд тойргийнхоо гишүүнийг эрж, сурсан шигээ чих тавьж байна. Арга ч үгүй эдийн засаг хүндэрсэн, элгээрээ хэвтэх дээрээ тулах нь бүү хэл Монгол улс дампуурал зарлах дээрээ тулсан энэ үед сонгогчид аргаа барахдаа эрхэм гишүүндээ хандах гэтэл О.Содбилэг гишүүний сураг гараагүй л байгаа аж. Баг болгоны нутагт хүүхдийн тоглоом байрлуулах, сургууль бүрт хэлний танхим байгуулах нь УИХ-ын гишүүний үндсэн ажил биш. Өнгөрөгч дөрвөн жилд нэлээн хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн талаараа О.Содбилэг гишүүн сонгуулийн сурталчилгааны үеэр ухуулах байрандаа танилцуулсан. Иргэдийн хувьд энэ бүхнийг нь “Сонгогчоо хүндэлсэн хэрэг, мөнгөтэй хүний зангараг” хэмээн янз бүрээр хэлж, ярьж байсан удаатай. Харин энэ дөрвөн жилд 46 дугаар тойргийн сонгогчид “гудамжны үзүүр дэх тоглоомын талбай гол нь биш гэр бүлд ганц ч гэсэн тогтмол ажлын байр хэрэгтэй” гэсэн үгээ хэлэх гэж эрхэм гишүүнээ хайгаад олохгүй байгаа гэнэ. Сонгуулийн сурталчилгаанд нь ажилласан залуус “Содоо гишүүүний хүн байна. Таньд миний тухай ярьсан уу” гээд төрийн албан хаагчийн анкет бөглөчихсөн шигээ нутгийн удирдлагын ордон хавиар эргэлдэж байна. Сонгуулийн үеэр эрхэм гишүүний хэвлэл, мэдээллийг хариуцан ажилласан нөхдүүд О.Содбилэг гишүүний мөнгөн дээр ажилласан уу, яасан бүү мэд зарим нэг хэвлэл, мэдээллийн байгууллагын мөнгийг нь өгөлгүй гар утсаа салгаад усанд хаясан чулуу шиг алга болсон сурагтай. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь тойрсон асуудал дээр О.Содбилэг гишүүн эхэндээ ганц нэг үг дуугарч байснаа сүүлдээ таг болсон. Эрдэнэтчүүд гурван гишүүн сонгож, О.Содбилэг, Д.Дамба-Очир, О.Баасанхүү нарыг зөөлөн сэнтийд залсан. Тэд хатуухан үг хэлсэн нэгэн рүү гонгинож гуншганаад байх  ч эрхгүй. Хоёрыг нь хоёр удаа, нэгийг нь шинэ хүн гэж гололгүй итгэл өглөө. Харин эрхэм гишүүд маань “айдаггүйгээ авдартаа хийчихлээ” гэсэн шигээ сонгогчдынхоо амьдралыг хоёрдугаарт тавьж биеийн алжаалаа тайлж яваа сураг дуулдаж байна.a
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил