ДАВАА
2025.04.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Анхаарал татсан томилгоонууд үргэлжилсээр...
Анхаарал татсан томилгоонууд үргэлжилсээр...
Орон нутгийн сонгуулиар байгуулагдсан аймгийн ИТХ-аас Орхон аймгийг 2016-2020 онд удирдах баг тодорч ажилдаа ороод багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Саяхан хаалтаа хийсэн УИХ-аас Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан. Үүний үр дүнд Засгийн  газраас аймаг, орон нутгийн ЗДТГ-ын бүтэц бүрэлдэхүүнийг тогтоосон. Аймгийн ИТХ-ын 33 суудлын 30-ыг нь өөрийн болгож чадсан МАН-ынхан хурлын даргаараа П.Пүрэвлхагва, Засаг даргаараа Д.Батлут нарыг томилсон. Ерөнхий сайд Г.Эрдэнэбат Орхон аймгийн Засаг даргаар Д.Батлутыг баталснаар орон нутгийн эрх мэдэл МАН-ынхны гарт орсон. Аймгийн Засаг дарга Д.Батлут ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Соёлчхүүг томилоод байгаа. Д.Соёлчхүүгийн хувьд өнгөрөгч аймгийн ИТХ-ын сонгуульд Зэст багт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн ч Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжавт “өвдөг шороодсон”. Аймгийн ЗДТГ-ын даргын томилгоон дээр МАН-ынхан хоорондоо санал зөрөөтэй байгаа. Хэдийгээр Д.Соёлчхүү Архангайнх биш Дорнодын гаралтай ч нам доторх бүлэглэлийн хувьд Д.Батлутын талын хүн. Тиймээс Д.Дэлгэрбаяр тэргүүтэй нам доторх бүлэг тамгын газрын даргад тийм ч талтай биш хандаж, нүдээ олоогүй томилгоо гэж байгаа аж. Ямар ч байсан Авлигатай тэмцэх газраас Д.Соёлчхүүг аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллахад ашиг сонирхлын хувьд харшлах зүйлгүй гэснээр тэрбээр тамга тэмдгээ гардан авч ажилдаа ороод байгаа. МАН-ын дотоод зөрчил, бүлэглэлийн эрх ашгийн сонирхол цаашдаа улам гүнзгийрэх үү аль эсвэл сонгуулийн үеийнх шигээ зангидсан гар шиг байх уу гэдэг энэ удаад Д.Соёлчхүүгээс ихээхэн шалтгаана. Аймгийн ИТХ  өмнө нь төлөөлөгчдөө давхар дээл өмсгөж албан тушаалаар шагнаж байсан түүхийг энэ удаад МАН-ынхан дагахаар, давтахаар төлөвлөж байгаа бололтой. Тун удахгүй хийгдэх зарим нэг томоохон томилгоон дээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч цол гуншинтай нөхдүүд албан тушаалын томилгооны эхэнд нэр дуулдаж байна. Тухайлбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.Мөнхбат “Орхон АЗЗА” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга болох гэнэ. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн НАМЗХ-ны тэргүүн Г.Дашравдан Хот тохижуулах газрын дарга болох шийдэлд хүрчээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, аймгийн ИТХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Бүүвэйбаатар “Эрдэнэт Ус” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга болж буй аж. Аймгийн ИТХ-ын төлөөлгч, тэргүүлэгч Г.Эрхбаатар “Эрдэнэт дулааны цахилгаан станц” төрийн өмчит компанийн дарга болохоор намынхаа төвшинд яригдаж байгаа гэнэ. Аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу бүтцийн өөрчлөлт хийх болов уу гэж харагдаж байгаа. Дээр нь Засгийн газар улсын төсөвт тодотгол хийх гэж буй. Үүнтэй уялдуулан аймгийн хувьд энэ оны төсөвтөө тодотгол хийнэ. Өнөөдрийн байдлаар аймгийн төсөв 2 орчим тэрбум төгрөгөөр хэтэрсэн нь цаашдаа хүндрэл үзүүлнэ гэж санхүүгийнхэн дүгнэж байна. АН-ын сонгуулийн ялалтын буянаар бялуу хүртэж байсан нөхдүүд эхнээсээ  өргөдлөө өгч байгаа бололтой. Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Нацагдорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гарган ноосоо тушаажээ. Түүний араас өргөдлөө бариад гудамжинд лааз өшиглөхөөр зэхэж байгаа эрхмүүдийн цуваа цаашдаа улам эрчимтэй үргэлжлэх болов уу. Сонгууль гэдэг ялалт, ялагдлын дүрмэн дээр явагддаг намыуудын улс төрийн тоглоом учраас “би жинхэнэ төрийн албан хаагч” гэж гоншгонох төрийн албан хаагч АН-ын нөхөд дотор байхгүй. Бүгд ялалтын бялуунаас зүсэм хүртсэн эрхмүүд. Тэд энэ удаад тахимаа өгч өргөдлөө гаргаж байгаа нь улс төрийн соёл гэхээсээ илүүтэй эрх баригчдын хувьд ард түмэнд амласан намын мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд багийн тоглолт хэрэгтэй учраас их бага ч гэсэн тодорхой хэмжээгээр Б.Нацагдорж нарт шахалт үзүүлсэн болов уу. АН-ын хурган дарга нар өргөдлөө өгч эхэлсэн сургаар МАН-ын гэсэн тодотголтой эрхмүүд Засаг даргын өрөөний үүдэнд бөөгнөрсөн дүр зураг ойрд харагдаж байна. Нам гэсэн нэртэй болохоос ядруухан явахад нь тоож хардаггүй байсан ганц нэг эрхмүүд “Манай нам, миний нам ялсан. Би сонгуульд тэгэж ажиллаад” гэж ирээд өөрийгөө өндөрт өргөж дарга нарын өрөөний үүд хавиар эргэлдэж байна. МАХН, энэ намын дарга Н.Энхбаярын нэр сүрээр ажил, албан тушаал хашиж байсан зарим нэг эрхмүүд хэдийнэ МАН-ын гишүүн болчихсон, “Би бодлогогүй хүмүүсийг дагаж явснаа ухаарч байна. Одоо л намынхаа төлөө морь нохой мэт зүтгэе. Дарга болгоод өгөөч” гэж яваа сураг байна, цаана чинь. Зарим нэг томилгооны дүр зураг эхнээсээ гарсан ч дарга болох гэж байгаа нөхдүүд нь местнийхээ шаардлагад нийцэхгүй АТГ бүү хэл Төрийн албаны зөвлөлийн шаардлага хангахгүй бүдрэх маягтай. Намын нэрээр албан тушаал дээр очих бололтой. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар МАН-ын хэвлэлийн ажилтан А.Наранболд, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Халамж Үйлчилгээний хэлтсийн даргад НАЭХ-ны аймгийн тэргүүн А.Бумансор, Гэр бүлийн ордны даргаар Р.Ханджав, Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар Ц.Ариунаа, Н.Өлзийжаргал нарын аль нэг нь, Эрүүл мэндийн газрын даргаар Г.Ганхуяг, Соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргаар Д.Зулбаатар нар яригдаж байгаа аж. Аймгийн Засаг даргын зүгээс Ц.Ариунаа, Н.Өлзийжаргал, Г.Ганхуяг, Д.Зулбаатар нарын хувьд тийм ч нааштай хариу өгөөгүй сураг дуулдана. Г.Ганхуяг, Д.Зулбаатар нар нам ялсан цагт албан тушаалын томилгоо болоход гүйж явдаг. Намын өмнө байгуулсан гай ч үгүй, гавьяа ч байхгүй. Харин ч даргаар ажиллаж байхдаа төрийн мөнгийг идэж уусан нь аудитаар тогтоогдож байсан намын нэр хөөдөж мэдэх найдваргүй нөхөд хэмээн МАН-ын зарим хүн ярьж байна. Энэ бүхнээс харвал өнөөдөр, маргааш ирэх өдрүүдэд хийгдэх томилгоонууд араасаа анхаарлын тэмдэг, хардлага сэрдлэг дагуулж мэдэхээр байна. 2016 оны сонгуулиар ард түмэн МАН-ын Мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллана гэдэг мөрийн хөтөлбөрт нь итгэн саналаа өгсөн. Орон нутагт төрийн ажил мэргэжлийн боловсон хүчингүйгээр явахгүй. Энэхүү томилгоонууд маэргэжлийн гэсэн шаардлагад хэр нийцэж, ард түмэн, сонгогчдын таашаалд хэр нийцэхийг харах л үлдлээ.
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил