Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Шинэ хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 18-нд болно

Шинэ хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 18-нд болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ сарын 8-нд АИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж шинээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг тогтоох тэргүүтэй 5 асуудал хэлэлцсэн. Ингэснээр шинээр сонгогдсон буюу 2016-2020 онд ажиллах АИТХ-ын анхдугаар хуралдааныг энэ сарын 18-ы өдрийн 11 цагаас хуралдуулах шийдвэр гарлаа. Энэхүү хуралдаанаар аймгийн шинэ Засаг дарга, ИТХ-ын даргын нэр тодорхой болох юм. Шийдвэр гарахын өмнө АИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн болон МАН-ын хорооны дарга Д.Батлут нарын байр суурь хоорондоо зөрчилдсөн. Тодруулбал, Аймгийн МАН-ын хорооноос ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнд анхдугаар хуралдааныг яаралтай хуралдуулахыг хүссэн албан бичгийг хүргүүлсэн байна. Тиймээс тус намын дарга Д.Батлут хэлсэн үгэндээ энэ сарын 9-нд анхдугаар хуралдааныг хуралдуулах санал гаргасан. Учир нь Эрдэнэт хотын 40 жилийн ойг тэмдэглэх тэргүүтэй олон ажил хүлээгдэж байгаа тул шинээр бүрэлдэх төр захиргааны байгууллагуудыг ажилд нь оруулах хэрэгтэй байна гэсэн юм. Үүнд АИТХ-ын дарга 9-ний өдөр бол албан ёсоор амралтын өдөр. Тиймээс хуулиар амралтын өдөр хуралдах зохицуулалт байхгүй. Үүнтэй залгаад олон хоногийн амралт эхлэнэ. Дээрх өдрүүдийг дуусгаад хийх нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Ийнхүү хоёр тал хуралдааныг завсарлуулж зөвшилцсөний эцэс 2016-2020 онд ажиллах АИТХ-ын анхдугаар хуралдааныг энэ сарын 18-ы өдрийн 11 цагаас хийх шийдвэрт байр суурь нэгдлээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card