Монголын Үндэсний их баяр наадмын дараа аймаг сумдын баяр наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу аймаг сумдын баяр наадмын хуваарийг албан ёсоор гаргасан байна. Энэ жилийн хувьд долдугаар сарын 18-24-нд 11 аймаг баяр наадмаа тэмдэглэх бол таван аймаг долдугаар сарын 15-наас хойш баяр наадмаа тэмдэглэхээр товложээ. Харин Өмнөговь аймаг наадмын өмнө буюу 7-р сарын 9-10-нд наадмаа зохион байгуулна. Хөвсгөл аймаг 7-р сарын 15-нд, Ховд аймаг 7-р сарын 18,19-нд, Булган аймаг 7-р сарын 15,16-нд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин бидний хувьд Орхон аймаг байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баяр наадмаа Үндэсний их баяр наадамтайгаа хамтатган долоодугаар сарын 28-31-ний хооронд өргөн дэлгэр тэмдэглэх тухай аймгийн ИТХ-ын тогтоол гарчээ.