Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Бразилчууд 12 тэрбумыг зарлагдаад 70 тэрбумыг олох тооцоотой байна

Бразилчууд 12 тэрбумыг зарлагдаад 70 тэрбумыг олох тооцоотой байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Хоёрхон  хоногийн дараа эхлэх ДАШТ-д хэтэрхий их мөнгө үрж байна хэмээн Бразилчууд Засгийн газраа эсэргүүцэж, Рео де Женейро хот болон тэмцээн явагдах хэд хэдэн цэнгэлдэхийн өмнө 200 гаруй иргэн “Бидэн мөнгө хэрэгтэй байна” “Түрүүвчинд доллар хэрэгтэй байна”, “Гэдсэнд хоол хэрэгтэй байна”, “Бид өлсч байна” гэх уриатай эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэгвэл Бразилийн эрх баригчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахын тулд долоон жилийн хугацаанд нийт 12 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа ажээ.  Үүний үр дүнд улсынх нь эдийн засаг хамгийн багаар бодоход 70 тэрбум ам.доллар олно хэмээн тооцоолсон гэнэ.  Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 30 тэрбум ам.долларын шууд татвар цуглах бол шууд бусаар 10 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрөх урьдчилсан тооцоо гараад байгаа юм байна. Мөн тэмцээний үеэр 600 мянган жуулчин Бразильд очиж, аялал жуулчлалын салбарт 2.5 тэрбум ам.долларын нэмэлт орлогыг бий болгоно гэж тооцоолжээ. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card