“Харанга” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Уг ойн баярын хүрээнд хамтлагийн уран бүтээлчид бие даасан тоглолтоо хийж байгаа ба хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээгийн тоглолт энэ сарын 13-нд 19 цагт UB Palace их танхимд болох юм.
Харин тэрбээр хэдхэн хоногийн өмнө цоо шинэ лазер бөмбөртэй болжээ. Бөмбөрийг түүнд “Талх чихэр” компанийнхан бэлэглэсэн бөгөөд лазер бөмбөр анх удаа "HARANGA & Puje Drum Show" тоглолтод тоглох ажээ.
Эх сурвалж: new.mn