Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -11° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card

Тендер шалгаруулалтын нэр: “Хоол тэжээлийн тусламж, дэмжлэг” хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо: 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр: “Хоол тэжээлийн тусламж, дэмжлэг” хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах Тендер шалгаруулалтын дугаар: ОР-75/2016 Орхон аймгийн ЗДТГ нь эрх бүхий тендерт оролцогчдыг “Хоол тэжээлийн тусламж, дэмжлэг” үзүүлэх хүнсний дэлгүүр сонгон шалгаруулах тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна. Нийт 6 байршил 6 хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулна. Тендерийн баримт бичигт техникийн тодорхойлолт, тавих шаардлагыг хавсаргасан болно. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 20,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг доорхи дансаар тушаана. Төрийн сан Дансны дугаар: 210051009 Хүлээн авагч: Орхон аймгийн ХАА-ны алба Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийг 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 09 цаг 00 минут-аас өмнө доорхи хаягаар ирүүлнэ. Тендерийг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 09 цаг 30 минутанд Худалдан авах ажиллагааны албаны Сургалт мэдээллийн танхимд нээнэ. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Орхон аймгийн ЗДТГ, Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө Утас: 70358570
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card