ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Тендер шалгаруулалтын нэр: Өмнөд станцын трансформаторуудыг сольж хүчин чадлыг нэмэгдүүлэх барилга угсралтын ажлын орон нутгаас гаргах материалын зардал /"ЭБЦТС"/
Тендер шалгаруулалтын дугаар: ОР-169/2016
Огноо:2016-03-29 өдөр
Орхон аймгийн ЗДТГэрх бүхий тендерт оролцогчдоос Өмнөд станцын трансформаторуудыг сольж хүчин чадлыг нэмэгдүүлэх барилга угсралтын ажлын орон нутгаас гаргах материалын зардал /"ЭБЦТС"/ тухай ЦАХИМ тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
v Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын нийлбэрийн дундаж санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх
v Санал болгож буй үнийн дүнгийн 80 хувьтай тэнцэх хэмжээний түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээл авах боломжтой байх
v 2014, 2015 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтын хамт ирүүлэх
v Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байх
Тендерт оролцогч нь санал болгож буй үнийн дүнгийн 2%-иас багагүй төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг цахимаар гаргаж ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 04-р сарын 04-ны өдрийн 29-ны 14 цаг 00 минутаас өмнө www.meps.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04-р сарын 29-ны 14 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны алба
Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө
Утас:70358570