ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:2016 оны 03 дугаар сарын 14-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Жаргалант сумынХойд хорооллын гэрэлтүүлэг шинээр тавих” ажил
Тендер шалгаруулалтын дугаар: Ж-02/2016
Орхон аймгийн Жаргалант сумын ЗДТГэрх бүхий тендерт оролцогчдоос “Жаргалант сумынХойд хорооллын гэрэлтүүлэг шинээр тавих” ажил–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (Тавин мянган)
төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байх.
Аудитаар баталгжаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн /2014, 2015/ оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх
Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
Дараах тусгай зөвшөөрөлтэй байх: Үүнд: Эрчим хүчний яамны 03.2.1 , 03.2.2 , 03.2.3 03.2.4, 03.2.5
Тендерийн хамт санал болгож үнийн дүнгийн[1%] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим худалдан авах систем (www.meps.mn) хаягаарилгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Жаргалант сумын ЗДТГазар
Утас:70397225