ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:2016 оны 03 дугаар сарын 21-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр:БОЭТ-д ходоодны уян дуран нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ОР-152/2016
Орхон аймгийн ЗДТГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос БОЭТ-д ходоодны уян дуран нийлүүлэх тухай ЦАХИМ тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 оны борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 оны аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй, үнийн дүнтэй ижил төстэй тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлагатай байх
Тусгай зөвшөөрөл: Шаардлагатай.
Эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах
Тендерт оролцогч нь Санал болгож буй үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг цахимаар гаргаж ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 04-р сарын 21-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.meps.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 04-р сарын 21-ны 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны алба
Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө
Утас:70358570