Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
“Их долоо”-гийн уулзалтын нээлтэнд Барак Обама оролцоно

“Их долоо”-гийн уулзалтын нээлтэнд Барак Обама оролцоно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Европт хийх айлчлалаа эхэлүүлсэн байна. Тэрбээр энэ удаа Польш, Бельги, Францад саатах бөгөөд эдгээр орны төрийн тэргүүн нараас гадна Украйны Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбумтан Петр Порошенкотой Варшавт уулзахаар төлөвлөсөн ажээ. Айлчлалынхаа эхний өдөр Польшийн Ерөнхийлөгч Б.Коморовскийтэй хамт Ласке баазад зочилж хоёр улсын хамтарсан хөтөлбөрт оролцож буй цэргийн нисгэгч нартай уулзах ажээ. Харин Украйны шинэ Ерөнхийлөгчтэй энэ сарын 4-нд уулзсаныхаа дараа Польшийн Хааны харшид хүндэтгэлийн зоог барьж, үг хэлэх гэнэ. Барак Обама Польшоос Брюссельд очиж Филипп хаанд бараалхахаас гадна “Их долоо”-гийн уулзалтад оролцох ёстой. “Их найм”-аас ОХУ-ыг хассаны дараа хийж буй “Их долоо”-гийн уулзалтын нээлт энэ сарын 6-нд болох юм. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card