Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Леонардо ДиКаприо Монголд аялах эрхийн бичиг авчээ

Леонардо ДиКаприо Монголд аялах эрхийн бичиг авчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Дэлхийн алдарт жүжигчин Леонардо Ди Каприогийн дараагийн зогсоол Монгол уу? гэсэн гарчигтай мэдээ www.people.com сайтад нийтлэгджээ. Учир нь тэрбээр өчигдөр буюу өнгөрсөн лхагва гаригт "amfAR" сангийн зохион байгуулсан буяны дуудлага худалдааны үеэр Монгол улсад аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллараар худалдан авчээ. Энэхүү адал явдалт аялалыг дэлхий судлаач, эрдэмтэн Иохан Ернист Нилсон ахлаж явах юм байна. Иохан Ернист Нилсоны хувьд дэлхийн орон оронд адал явдалт аялал хийдэг гэдгээрээ алдартай нэгэн юм. Харин энэ удаагийн аялалаараа алдарт жүжигчин Леонардо Ди Каприо хамт 10 хоногийн турш Монголд адал явдалт аялал хийх ажээ. Аялал энэ сарын 28-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолын дараа эхэлнэ гэдгийг эх сурвалж онцолжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card