МЭНДЧИЛГЭЭ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ОТГОНБИЛЭГИЙН СОДБИЛЭГ
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот, Орхон аймгийн зон олон та бүхэндээ хаврын тэргүүн сарын билэгт сайн өдрийн мэнд дэвшүүлье. Эрдэнэтчүүд бид улиран одож байгаа “Модон”хоньжилдээ амжилт бүтээлээр арвин байлаа. Айлчлан ирж буй“Гал” бичин жилд Эрдэнэт хотын маань түүхт 40 жилийн ой тохиож байгаа нь Орхон аймагт төдийгүй Монгол Улсын хэмжээнд томоохон үйл явдал болж байна. Монгол Улсынхаа манлай бүтээн байгуулалтад гар бие оролцож улс орныхоо хөгжил дэвшлийн нэгэн хэсгийг босголцсон ахмад настан, азай буурлууд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхэн минь төр улсаараа түвшин амгалан байж
Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй