Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Засаг даргын захирамж гарчээ

Засаг даргын захирамж гарчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүх өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгөх хүсэлтээ гаргасныг С.Дангаасүрэн дарга ёсоор болгосон байна. Аймгийн Засаг даргын Б/05 тоот захирамж энэ сарын 27-нд гарчээ. Уг захирамжид “Аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүхийн өргөдлийг үндэслэн энэ сарын 29-нөөр ажлаас нь чөлөөлсүгэй” гэж заасан аж. Ингэснээр В.Сумъяасүх дарга гавьяаныхаа амралтад гарах эрхээ эдэлж байгаа юм. Төрийн албаны тухай хууль бусад хууль тогтоомжид заасны дагаа В.Сумъяасүхэд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг төрөөс олгохоор болсон гэнэ. Сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь энэ оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө төрийн ажил, албанаас чөлөөлөгдсөн байх учиртай. Үүний дагуу УИХ-д нэр дэвших гэж байгаа В.Сумъяасүх даргын хүсэлтийг Засаг дарга С.Дангаасүрэн хуулийн хүрээнд шийдсэн нь энэ ажээ. Тэрбээр ирэх даваа гарагт албан ёсоор ажлаа хүлээлгэн өгөх юм байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card