ДАВАА
2025.04.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ганцхан сарын настай төсөв баталсан уу
Ганцхан сарын настай төсөв баталсан уу
Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 11-нд боллоо. Энэ удаагийн хуралдаанаар “Аймгийн Иргэдийн хурлын ээжит 28 дугаар хуралдаан зарлах тухай”, “Аймгийн ИТХ-ын байгууллагын 2016 оны ажлын төлөвлөгөө батлах тухай”, “Хотын доторх хөшөө дурсгалыг арчлан хамгаалах журам батлах тухай”, “Нэгдсэн дугаарт оруулах тухай”, “Сонгон шалгаруулах комисс байгуулах, зарим гишүүнийг чөлөөлөх тухай”, “Аймгийн ИТХ-ын 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны хуралдаанаар баталсан хөрөнгө оруулалтын жагсаалтыг шинэчлэх тухай”, “Шагналд тодорхойлох тухай”, “Бусад” гэсэн асуудлыг хэлэлцсэн. ”Бусад” гэсэн асуудал дотор “Боловсон хүчин, хүний нөөцтэй холбоотой асуудал”, “Эрдэнэ багийн соёлын төвийн нэршилтэй холбоотой шийд гаргах” гэсэн хоёр асуудал багтсан байлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанд хурлын дарга Б.Мягмарсүрэн, тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр, Д.Чулуунбат, Ж.Ганчимэг, Д.Доржпүрэв, Т.Соёл-Эрдэнэ, Д.Баярмагнай, Р.Рагчаа нар хүрэлцэн ирсэн юм. Тэргүүлэгчдийн энэ удаагийн ээлжит хуралдаанаас хамгийн гол анхаарал татсан асуудал нь ээлжит 28 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлууд байлаа. Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан өнөөгийн ИТХ 2012 оны арванхоёрдугаар сарын 5-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн эрхийнхээ хүрээнд 27 удаа хуралдсан ажээ. Ээлжит 28 дугаар хуралдааныг энэ сарын 28-нд зарлан хуралдуулахаар тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гарган шийдвэрлэсэн юм. Ээлжит 28 дугаар хуралдаанаар “2016 оны төсөвт тодотгол хийх”, “Аймгийн хэмжээнд барилгын салбарыг 2016-2021 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлах”, “Орон нутгийн өмчийн талаар баримтлах бодлогыг батлах тухай”, “Хүний эрхийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажлын хэрэгжилтийн талаар”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” гэсэн асуудлууд багтсан. Аймгийн ИТХ-ын 2014 оны 04 тоот тогтоолоор Баян-Өндөр сумын айл өрхүүдийн нохойноос жилд нэг удаа 5 мянган төгрөгийн албан татвар авахаар болсон. Энэхүү аймгийн ИТХ-ын 04 тоот тогтоол нь Монгол улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Тэр тусмаа Татварын ерөнхий хуульд “... татварыг зөвхөн УИХ-аас хуульчлан баталж, татварын хэмжээг тогтооно” гэж заасныг ноцтой зөрчсөн болохыг Татварын ерөнхий газар, УИХ, Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгүүдэд дурджээ. Өөрөөр хэлбэл, Б.Мягмарсүрэн даргатай аймгийн ИТХ нь Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрхэд халдсан аж. Иймээс ирэх 28 дугаар хуралдаанаар дээрх 04 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар болсныг Ажлын албанаас мэдээлж байлаа. Тэргүүлэгчид 28 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал тус бүрээр ярилцаж холбогдох албаныхнаас асуулт асуун, хариулт авч өөрийн саналыг гаргасан. Тэргүүлэгчдийн байр суурийг уншигчиддаа хүргэж байна. Д.Дэлгэрбаяр: Асуулт байна аа. Орон нутаг төсвөө батлаад сар болоогүй шахам байж дахиад л төсөвтөө тодотгол хийх гэж үү. Бид чинь тэгвэл өмнөх хуралдаанаараа ганцхан сарын настай төсөв баталсан байх уу? -Б.Мягмарсүрэн: Ажлын алба, Цэгмэд дарга энэ асуултад хариулт байна уу? -С.Цэгмэд: Төсөв баталж байх үед аймгийн Засаг дарга энэ талаар хэлж байсан шүү дээ. -Б.Мягмарсүрэн: Төсвийн тодотгол ч юу байх вэ. Шилжих үлдэгдлээс гарах зардал орж ирнэ. Сангийн яам оны эцэст орон нутгийн дансанд байгаа хөрөнгийг татан төвлөрүүлсэн. Улмаар бүх дансыг хааж эргэж нээхгүй байсаар он гаргасан. Үүнээс болж байгууллагууд өртэй гарсан. Аймгийн ИТХ л гэхэд 120 сая төгрөгийн өртэй гарч байгаа. Үүнийг л шилжих үлдэгдлээс гарах мөнгөнд тусгах учраас оруулж ирсэн. -Д.Дэлгэрбаяр: Аймгийн Засаг даргын зүгээс энэ тухай хүсэлтээ гаргасан юм уу, албан ёсоор? -С.Цэгмэд: Албан ёсоор хүсэлт ирээгүй. Аймгийн төрийн сангийнхан амаар танилцуулсан. -Д.Дэлгэрбаяр: Засаг дарга албан ёсоор хүсэлт тавиагүй байхад бид хэлэлцэх асуудалд оруулж болох уу? -Б.Мягмарсүрэн: Ажил хэргийн шугамаар бол талууд ярьж ойлголцсон. Албан ёсоор бол Засаг дарга хүсэлт гаргаагүй. Ажил урагшаа явах шаардлагатай учраас ярьж хэлэлцээд төсвийн тодотгол хийнэ гэж ойлголцсон байгаа. -Д.Дэлгэрбаяр: Ажил явах ёстой гэдгийг ойлгож байна. Тэгсэн атлаа Засаг дарга яагаад албан ёсоор ИТХ-д хүсэлтээ гаргаж болдоггүй юм бэ. Бид аймгийн ИТХуралдаанд хэлэлцэх гэж байгаа асуудлын талаар ярилцаж байгаа. Энэ хуралдаанд албан ёсны асуудал яагаад оруулахгүй амаар хэлдэг, түүнийг нь бид хэлэлцэж болж байгаа юм уу гэдгийг л гайхаад байна. Санхүү, төрийн сангийнхан ажлаа амаар л явуулаад байдаг юм уу? -Б.Мягмарсүрэн: Төрийн сангийнхан л саналаа хэлж байсан болохоор Ажлын алба оруулаад ирж. Хэлэлцэхгүй хойшлуудаад, дараагийн хуралдаанд оруулаад явж болно л доо. Тэр болтол өнөөх өр төлбөрийн асуудал шийдэгдэхгүй түүнийхээ хэрээр ажил хойшлоод л байх болно. -Д.Доржпүрэв: Ирэх хуралдаанаар хэлэлцэх гээд байгаа тэр төсвийн тодотголд яг юу юу тусах гээд байгаа юм бэ? -Б.Мягмарсүрэн: Сангийн яам данс хааснаас болоод өнөөдрийг болтол аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг ч олгоогүй байгаа. Тэр бүхэн чинь өнөөх 120 сая төгрөг дотор байгаа. Энэ бүхнийг шилжих үлдэгдлээс зохицуулах шаардлагатай гэж төрийн сангийнхан танилцуулж байсан. Энэ мэт асуулт хариулт өрнөсний дараа тэргүүлэгчид өөрсдийн саналаа гаргасан юм. -Д.Дэлгэрбаяр: Ирэх хуралдаанд төсөвт тодотгол хийх тухай саналаа аймгийн Засаг дарга албан ёсоор ирүүлээгүй байна. Засаг даргаас албан ёсны хүсэлт ирээгүй байхад бид ИТХ-ралдааны хэлэлцэх асуудалд оруулж болохгүй байх. Эсвэл яг одоо засаг даргын саналыг албан ёсоор авах хэрэгтэй. Үгүй бол, бүр шаардлагатай гэж үзэж байгаа бол хэлэлцэх асуудлын бусад гэдэг дотор багтаах саналтай байна. -Д.Доржпүрэв: Хэлэлцэх асуудлыг бусад гэдэгт оруулж шийдвэл яасан юм бэ. Төрийн сангийнхан маш их хариуцлагагүй байна. Тодотгол оруулах шаардлагатай бол албан ёсоор аймгийн Засаг даргын хүсэлтийг бичгээр оруулах ёстой. -Д.Чулуунбат: Нэгдүгээр сард төсөвт тодотгол хийе гэж ярьж байсан. Тиймээс тодотгол хийх юм байна гэсэн ойлголттой байгаа. Ажлын хэсгийн оруулж ирснээр явбах хэрэгтэй. -Р.Рагчаа: Ээлжит 28 дугаар хуралдааны товыг тогтсон байгаа. Түүнээс өмнө хуралдааны бэлтгэл ажлын хангалтын талаар тэргүүлэгчид хуралдаж таарна.тэр үед аймгийн Засаг даргын зүгээс саналаа албан ёсоор оруулж ирвэл яасан юм бэ. Наана чинь тодотгол гэхээсээ илүүтэй шилжих үлдэгдлийн тухай асуудал байна. УИХ, Засгийн газраас улсын төсвийн тодотгоогүй байхад төсвийн тодотгол хийх байх гэсэн таамгаар оруулж иржээ. -С.Цэгмэд: Бусад гэдэгт оруулаад явахад зарчмын хувьд буруутаад байхгүй учраас тэнд нь оруулаад явъя. Ийнхүү ирэх сарын 28-нд болох аймгийн ИТХ-ын ээлжит 28 дугаар хуралдаанаар ямар ч байсан нэг сарын настай хэмээн цоллогдох болсон 2016 оны аймгийн төсөвт тодотгол хийх асуудлыг “бусад асуудал” гэсэнд багтаан шийдвэрлэхээр боллоо.
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил