Тендер шалгаруулалтын нэр: “Орон гэргүй иргэдэд шинээр гэр авах”
ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Орон гэргүй иргэдэд шинээр гэр авах”
Тендер шалгаруулалтын дугаар: ОР-56/2016
Орхон аймгийн ЗДТГэрх бүхий тендерт оролцогчдоос “Орон гэргүй иргэдэд шинээр гэр”нийлүүлэх тухай ЦАХИМ тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2014, 2015 он/
Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу /2014, 2015 он/-ний аль нэг жилд дор хаяж 1 удаа санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй хэмжээний дүнтэй монгол гэр нийлүүлж байсан туршлагатай байх
Тендерт оролцогч нь Санал болгож буй үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг цахимаар гаргаж ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 02-р сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө www.meps.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 02-р сарын 15-ны 09 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны алба
Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө
Утас:70358570