ЛХАГВА
2025.06.12
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Мэндчилгээ
Мэндчилгээ
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Дангаасүрэн Эрхэм Эрдэнэт хотын иргэдээ Эрхэмсэг ОХУ-ын ерөнхий консул болон манай хотод оршин суугаа гадаадын иргэдээ Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэнд дэвшүүлье. Өнгөрөгч 2015 он таны болон танай гэр бүл, хамт олны түүхэнд амжилт бүтээлийн нэгэн хуудас болон үлдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Орхон аймгийн хувьд 2015 он их бүтээн байгуулалт өрнөж, олон жил шийдлээ хүлээн байсан асуудлууд шийдэгдсэн, түүхэнд тод мөртэй, түмэн олонд маань ээлтэй жил болон өнгөрч байна. 2015 оны 11-р сарын статистикийн дүнгээр аж үйлдвэрийн салбарт 1.1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнборлуулжээ. 2013-2015 он бол Орхон аймагт аж үйлдвэр үсрэнгүй хөгжсөн жилүүд байлаа хэмээн дүгнэж болно. Хоёрхон жилийн хугацаанд 59 боловсруулах үйлдвэр шинээр ашиглалтад орсон нь энэ үгийг батлах юм. Бид өөрсдөө хэрэглэгч биш харин үйлдвэрлэгч улмаар экспортлогч болох сайхан ирээдүй харагдаж байна. Мөн нийгэм рүү чиглэсэн ажлын үр дүн энэ жил хамгийн тод харагдсан жил боллоо. Нутгийн шинэ удирдлага сонгогдон ажилласан 2013 оноос хойш 8 цэцэрлэг ашиглалтад өгснөөр өнөөдөр Орхон аймаг цэцэрлэгийн насны хүүхэд багачуудын 94%-ийг цэцэрлэгт бүрэн хамруулсан анхны аймаг боллоо. Эдгээр цэцэрлэгүүдэд 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж 218 хүн ажлын байраар хангагдаж, 1617 хүүхэд шинээр цэцэрлэгт сурч, хүмүүжих нөхцөл бүрдсэн юм. Энэ бол бид иргэдээ сонсож иргэдээсээ гарсан санал санаачлагыг ажил хэрэг болгосоны шууд үр дүн гэж үзэж байна. Өнгөрсөн 2015 онд иргэдээ сонсох 3511 төвд 2194 өргөдөл гомдол ирсний 97,7 хувийг хуулинд заасан хугацаанд шийдвэрлэсэн байна. Эрдэнэт хот бол өргөжин тэлж буй залуу хот. Тэр ч утгаараа дэд бүтэц, тог цахилгаан, усны эх үүсвэр, цэвэрлэх байгууламжын өргөтгөл шинэчлэл хамгийн чухал ажлуудын нэг юм. 2013-2015 онд нийтдээ 9 дэд өртөө, 25878 м цахилгаан дамжуулах шугам, гэр хороололд 3837 ширхэг, авто замын 634 ширхэг гэрэлтүүлэг хийхэд нийт 5.6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Мөн МОН 23-01 төслийн хүрээнд гэр хорооллыг цэвэр усны эх үүсвэрээр хангах 1000 м3 усан сан 2, Эрдэнэ багт 1000 м3 усан сан, 100 м3 усан сан 1, бохирын насос станц 1 барьж, цэвэр усны шугам 34,5 км, бохир ус зайлуулах шугам 5,8 км, хуучин 26 ус түгээх цэгийг шугамд холбож, шинээр 24 цэгийг нэмж барих ажлууд хийгдээд байна. 2014 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говил багийн 100 айл, Илгээлт, 48 айлын гадна дулаан цэвэр усны шугам солих ажлын хүрээнд цэвэр усны шугам 3,5 км, халаалтын шугам 5,8 км шинэчилж, орон сууцны 5-р хорооллын гадна инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажил, орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Наран” цогцолбор сургууль, 22, 23, 11-р цэцэрлэг, 17-р сургуулийг цэвэр, бохирын шугамд холбох, ажил хийгдэж дууссан байна.Гэр хорооллын болон орон сууцны хорооллын явган хүний замыг шинээр болон сэргээн засварлах, нэрэмжит гудамж талбай, авто зам барих шинэчлэх ажлын хүрээнд 2013-2015 онд 56521 м2явган хүний замыг тавьсан байна. Хотын 40 жилийн ойг угтан Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2, 3, 6-р хорооллын 51 байрны гадна фасадыг шинэчлэн Эрдэнэт хотын өнгө үзэмжийг сайжрууллаа. Зөвхөн 2015 онд л гэхэд Наран Шандын авто зам, Баянбулагийн авто зам, Эрдэнэ багийн авто зам, Яргуйтын авто зам, Говилийн авто замын ажлыг дуусгаж дэд бүтцээ сайжрууллаа. Эрүүл мэнд, боловсрол, ахмад настнуудад чиглэсэн үйл ажиллагаа, нийгмийн халамж, ажлын байр нэмэгдүүлэх гээд нийгэм эдийн засгийн бүхий л салбарт хүрч ажилласан жил болон 2015 он үлдэж байна. Хэдий дэлхийн эдийн засгийн хямралын сүүдэр бидний амьдралд тусч байгаа боловч бид бүхэн төрөлх орон нутгийнхаа хөгжлийн төлөө их бүтээн байгуулалт хийж чадсан гэдгээрээ бахархах нь зүй ёсны хэрэг билээ. Малчид тариаланчид маань ч байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлыг гарз хохирол багатай давж, аймаг орон нутгийн удирдлагаас тэднийг дэмжих олон ажлыг зохион байгууллаа. Ирэх он Орхон аймаг үүсч байгуулагдсаны 40 жилийн түүхт ойн баяр тохиож байгаа жил. Тэр ч утгаараа бид хариуцлагаа дээшлүүлж төрийн ажлыг нэгэн үзүүрт сэтгэлээр иргэдийнхээ маргаашийн төлөө хийж бүтээж байна. Ирэх онд 1,4,5-р хороололын байрнуудын гадна фасадыг будах ажил, хороололын доторхи тохижилт, хог хаягдалын боловсронгуй менежмент, захын хороололын гэрэлтүүлэг төдийгүй 24 цагаар усаа авах боломжтой ухаалаг худаг барих гээд олон ажил хийгдэхээр төлөвлөгдөж төсөв төлөвлөгөө нь Орхон аймгийн ИТХ-аар батлагдлаа. 2016 онд бидэнд хийх ажил их байна. Эрхэм Эрдэнэтчүүд улиран одож буй хуучин он танд ухаарал баяр хөөрийг үлдээж, угтан ирж буй шинэ он танд урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэх болтугай. Орхон аймгийн нийт иргэд та бүхэндээ шинэ онд мэнд дэвшүүлье.
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил