Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Нэгээс хоёрдугаар ангийн сурагчдын  амралт эхэллээ

Нэгээс хоёрдугаар ангийн сурагчдын амралт эхэллээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ долоо хоногийн мягмар гараг буюу аравдугаар сарын 27-ноос эхэллээ. Нэг, хоёрдугаар ангийн сурагчид аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 11-н хүртэл 14 хоног амрах ажээ. Харин 3-12 дугаар ангийн сурагчдын амралт арваннэгдүгээр сарын 3-наас 10 хүртэл долоо хоног үргэлжлэх гэнэ. Арваннэгдүгээр сарын 10-нд хичээлийн жилийн хоёрдугаар улирлын хичээл улс орон даяар нэгэн зэрэг эхлэх юм байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн жил хөдөө орон нутаг, Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг ялгаатай гаргадаг байсан бол энэ удаад Монгол орон даяар сургуулийн хүүхдүүд нэг хугацаанд амарч байгаа юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card