Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Б.Хүрэл-Эрдэнэ: Би тэнд байгаагүй

Б.Хүрэл-Эрдэнэ: Би тэнд байгаагүй

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Өмчийн харилцааны газрын дарга Б.Хүрэл-Эрдэнэ өнгөрөгч амралтын өдөр “Сэлэнгэ” амралтын баазад болсон болсон зодооны үед тэнд байгаагүй гэдгээ албан ёсоор илэрхийллээ. -“Сэлэнгэ” амралтын бааз дээр болсон зодооны үеэр Б.Хүрэл-Эрдээнэ тэргүүтэй залуус байсан тухай манай сайт албан бус эх сурвалжийн мэдээллээр бичсэн. Та үнэхээр тэр үед тэнд байгаагүй юм уу? -“Сэлэнгэ” амралтын бааз дээр болсон үйл явдлын талаар бичсэн танай сайтыг би өнөө өглөө харсан. Түүнд “Б.Хүрэл-Эрдэнэ тэргүүтэй залуусын төлөөлөл байсан” хэмээх ташаа мэдээлэл гарсан байна. Би үнэхээр тэр өдөр, шөнө тэнд байгаагүй. Тэгэж ярих юм бол би “Сэлэнгэ” амралтын бааз руу очоогүй хагас жил болж байна. Манжуурын төлөөлөгчдийг хүлээн авах, үйлчлэх ажлын хэсэгт ч миний нэр байгаагүй учраас надад тийшээ очих шаардлага байгаагүй. -Та тэр үеэр хаана байсан юм бэ? -Амралтын өдөр байсан учраас гэртээ л байсан. -Таныг хохирогчийг аваад хот явсан гэсэн мэдээлэл бас байгаа? -Тийм ээ би хот яваад ирсэн. Хохирогч миний найз байсан. Найзыгаа эмнэлэгт хүргээд ирсэн л дээ. Хүнд чинь хүн чанар гэж байх ёстой биз дээ. Тэр утгаараа би найздаа тусалсан. Буруу гэж бодохгүй байна. Хэн ч гэсэн найз нөхөддөө тусалдаг биз дээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card