Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card

Эко хорооллыг төрийн мөнгөөр сурталчлах уу, аль эсвэл...

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Цагаанчулуут багийн нутагт баригдаж  эхлээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа эко хороолол, түүнийг тойрсон сэдэв олны анхаарлыг татсан хэвээр байгаа. Аймгийн ИТХ-аас эрэл сурал болсны эцэст арай гэж “Монгол дайван” компанийн гүйцэтгэх захирлыг олж  хурлын төлөөлөгчдийг газар дээр нь очуулж бодит байдалтай танилцуулсан. Энэ үеэр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Б.Мягмарсүрэн “Та бүхэн хийж байгаа ажлынхаа талаар иргэдэд сайн сурталчлах хэрэгтэй. Иргэд эко хорооллын талаар мэдээлэлгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан эко хорооллоо сурталчлах тал дээр ажиллах хэрэгтэй” гэж зөвлөсөн. Саяхнаас Эрдэнэтийн ганц нэг телевизээр эко хорооллын танилцуулга бүхий сурталчилгаа цацагдаж эхэлжээ. Гэтэл энэхүү сурталчилгаа нь төрийн мөнгөөр хийгдэж байгаа юу гэх асуулт өөрийн эрхгүй гарч байна. Аймгийн ИТХ, Засаг даргаас хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. Эко хороооллын сурталчилгаа энэхүү гэрээний дагуу орон нутгийн телевизүүдээр үнэ төлбөргүй цацагдаж байгаа бололтой. “Монгол дайван” компанийн зүгээс 2013 онд орон нутгийн зарим нэг телевизтэй хаалтынх уу, хамтран ажиллах уу бүү мэд нэг сая төгрөгийн гэрээ байгуулсан сураг байдаг. Харин саяханаас эхэлсэн эко хорооллын сурталчилгаа аймгийн ИТХ-ын даргын зөвлөгөөг амьдрал дээр хэрэгжүүлсэн явдал болсон ч гэсэн хөрөнгө мөнгийг нь хаанаас хэн гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Аймгийн ИТХ, Засаг даргатай байгуулсан гэрээн дээр “эко хорооллыг үнэгүй сурталчилна” гэсэн үг өгүүлбэр байдаггүй. Гэтэл зарим телевизэд “гэрээний дагуу” гэдэг үгээр халхавчлан эко хорооллыг сурталчлах үүргийг аймгийн ЗДТГ-аас өгчээ. Аймгийн удирдлагууд өрөмийг нь өөрсдөө аваад хусмыг нь хувийн телевизийнхэнд өгч байгаа нь энэ үү, аль эсвэл...
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card