БААСАН
2024.12.28
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Энхбат: Ажил явахгүй байна, шаардлага тавьсан, сонсдог хүн алга
Д.Энхбат: Ажил явахгүй байна, шаардлага тавьсан, сонсдог хүн алга
Аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбаттай уулзаж түүний хийсэн “мэдэгдэл” болон цаг үеийн асуудлаар уулзаж ярилцлаа. -Орон нутгийн хувьд хамгийн сонирхолтой сэдэв нь таны хийсэн “мэдэгдэл” болоод байх шиг. Танай нам сонгуульд ялсан, нэг баг болж ажилладаг гэж иргэд бодож байгаа. Гэтэл та Тамгын газрын дотоод шуурхай дээр “ажлаа өгнө шүү” гэсэн албан бус мэдэгдэл хийсэн байна. Ямар шалтгааны улмаас ийн дуугарахад хүрэв. Албан ажилдаа байна уу аль эсвэл хувийн бизнес, энэ тэртэй холбоотой ийнхүү мэдэгдэхэд хүргэв үү? -Энд хувийн шалтгаан байхгүй. Ажил урагшаа явахгүй байна. Ажилдаа өөриймсөг сэтгэлээр хандахгүй, цаг нөхцөөсөн байдлаар асуудалд ханддаг байдал газар авлаа. Нөгөө талдаа хэдэн хүн ажил хийх гэж зүтгэж байгаа ч тэр нь иргэддээ хүрэхгүй, хийсэн ажил нь тэдэнд мэдрэгдэхгүй байна. Тамгын газрын аж ахуйн ажил төрөл түүнийг удирдаж байгаа хүний царайг хар л даа. Үнэхээр болохгүй байгаа учраас миний хувьд удаа дараа тодорхой түвшинд шаардлага тавьсан. Хүлээж авдаг, сонсдог хүн гэж энэ байшинд алга. Байдал энэ хэвээрээ яваад байвал болохгүй шүү, өнөөгийн дүр зураг нэг л биш харагдаж байна. Ийм нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл би л хувьдаа үүнтэй эвлэрэхгүй. Ажлаа өгнө гэж мэдэгдсэн нь үнэн. Ердөө л ажил төрөлтэй холбоотой мэдэгдэл гэж болно. -Өмнө нь та аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр “Сонгууль ойртлоо. Улс төрийн албан тушаалтнууд дүнгээ тавиулах цаг ойртож байна. Ажил хиймээр байна” гэх агуулгатай анхааруулгыг өгч байсан удаатай. Одоо үнэхээр ажил унтарчихсан бүх зүйл болохгүй, бүтэхгүй болчихоод байгаа юм уу? -Шуурхай зөвлөгөөн дээр хэлж анхааруулсан. Тэр бол үнэн. Ялангуяа сонгуульт албан тушаалтнуудад хандаж хэлсэн юм. Тэгэхгүй бол зарим нэг хүн өөрийгөө танихгүй, ажлаа мэдрэхгүй нэг л их том хүмүүс яваад байдаг. Бид намын нэрээр ард иргэдээс санал авч гарч ирсэн. Түүнээс хэн нэгний тушаалаар шууд томилогдчихоогүй. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажилтай, иргэддээ хэлэх үгтэй баймаар байна. Үүнийг сонгуульт албан тушаалтнуудад хандаж хэлсэн, тэд ч санаж байх учиртай үг. Ажил урагшлахгүй байгаа. Зарим нэг хүмүүс энэ зунжингаа л байсангүй. Тэр хүнтэй цуг өнөөх ажил нь бүр таг болсон. Энэ талаар нь хэлэхлээр хүлээж авдаггүй, араас янз бүрийн юм ярьдаг, хэлдэг. Хов зөөдөг. Ийм л байдалтай байна. За яах вэ, Дангаасүрэн даргын хувьд ажил хийх гээд машиндаа суугаад ганцаараа зүтгээд байдаг. Гэтэл түүний дэргэд явж байх ёстой хүмүүс нь алга. Түүний хийсэн ажлыг иргэдэд хүргэх тал дээр бүр байхгүй. Ажил цаасан дээр, ганц хүнийг тойроод явагдаад байна. Бүр зарим нэг нь хэдэн долоо хоногоор алга болчихдог. Сураг сонсохоп, ууж идээд л явдаг. Ийм байж болохгүй. Би хэлэх үгээ хаана ч, хэнд ч хэлнэ. Би энэ намын даргаар 10 гаруй жил ажилласан, энэ намын төлөө олон жил гүйсэн, нэг төгрөг ч үгүй байхад нь халааснаасаа мөнгөө гаргаад ажлаа хийж байсан хүний хувьд хэлэх эрэмбэтэй. Бидний нөхдийн зүтгэж, олж авсан ардчиллын нэр хүндийг өнөөдөр зарим нь унагааж байна. Ийм байдалд хүрсэн учраас би хэлсэн. -Сүүлийн үед таныг тойрсон зарим асуудал олны анхаарал татаж байна. Тухайлбал, “ЭЭН” компани, “Хараа сүмбэр” зэрэг компанийн ард таныг байгаа, таны ах дүү нар дээрх компанийн нэрээр тендэрт ороод ажил аваад чанаргүй хийдэг, зарим тохиолдолд мөнгөө аваад зугатсан гэж байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байх үед Хотын захирагчийн ажлын албаны даргын зүгээс “ЭЭН” компанийн дутуу гүйцэтгэсэн ажил, мөнгө төгрөгтэй нь холбогдуулж аймгийн зүгээс шүүхэд хандаад байгаа гэж танилцуулсан. Энэ бүхэн тантай ямар холбоотой юм бэ? -1990 оны ардчилсан хувьсгалын ач буянаар хүн бүхэн хэнээс ч айж эмээлгүйгээр ганзагын наймаанд мордож, худалдаа арилжаа одоогийнхоор бол бизнес эрхлэх эрх чөлөөтэй болсон. Тэр дунд Данжаад гэдэг хүний хүүхдүүд ч хамт явж босохдоо босч, унахдаа унаж явсан. Өнөөдөр түүний үр дүнд миний ах дүү нар тодорхой хэмжээнд хөл дээрээ босч бизнес эрхэлж байгаа. Энэ олон хүн дундаас ганцхан тэр Данжаад гэдэг хүний үр хүүхдүүд бизнес хийгээд хагартлаа баяжаад болохоо байчихаад байгаа юм биш. Зарим нэг хүний хувьд тэр хүний хүүхдүүд гэдэг нүдээр хараад байх шиг санагддаг. Таны хэлээд байгаа “ЭЭН”, “Хараа сүмбэр” зэрэг компанийн ажил төрөлд би оролцдоггүй. Оролцох шаардлага ч байхгүй. Тэр Гантөмөр үү хэн байна, миний дүү нар өмнөх ажлаа хийгээд л яваа. Би ахын хувьд ч тэг ингэ гэж оролцдоггүй. Оролцож болохгүй гэдгээ сайн мэднэ. Өнөөдөр орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг дээрх нэр бүхий компаниуд өөрсдийн хүчээр хийдэггүй. Туслан гүйцэтгэгч авч ажиллуулдаг. Тэр зарчмаар “ЭЭН” компанитай манай нэг дүүгийн компани хамтран ажилласан юм билээ. Бизнесийн хувьд байдаг л хамтын ажиллагаа. Хууль зөрчөөгүй. Тэнд асуудал үүссэн бол түүнийгээ шийдээд явах байх. Би оролцдоггүй. -“Хараа сүмбэр”-ийн хувьд тэгвэл юу гэх вэ? -Яах вэ манай нэг хүргэн дээрх компанид ажилладаг юм билээ. Тэгээд цаана нь Д.Энхбат харагдсан байх. Залуус ажил хийх гэж, амьдрах гэж зүтгэж байхад би хошуу дүрдэггүй. Болвол тэр л биз, болохгүй бол тэр л байх. Айлын нэг хүргэнийг “Хараа сүмбэр”-т ажилласных нь төлөө буруутгах хэрэггүй. Тэдний ажилд миний ямар ч оролцоо байхгүй. -“Буган орд”-ын цаад эзэн нь таныг гэж эргэн тойрны хүмүүс чинь хүртэл хэлдэг юм билээ. Үнэн юм уу? -Би эзэн нь биш ээ. Харин Эрдэнэт хотод нийтийн тээврийг хөгжүүлэх хэрэгтэй юу гэвэл тийм гэж хэлээд ажил санаачлан хийсэн нь үнэн. Энэ бүхнийг хэн нэгэнтэй заавал холбож байж санаа нь амардаг, холбож тайлбарладаг явдал манайд бол бий. -“Эрдэнэсийн эрэлд” киноны тойрсон асуудал хүчтэй өрнөж эхэллээ. 500 шахам сая төгрөгөөр Д.Энхбат тоглох гэж байна гэж дуугарч эхэлсэн. Эдийн засаг хямарсан хүнд хэцүү байгаа энэ үед тийм их мөнгөөр 20 ангит кино хийх шаардлага байгаа юм уу? -Ирэх жил Эрдэнэт хотын 40 жилийн түүхт ой болно. Бид 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ойгоо тэмдэглэнэ. 40 жилийг туулж өнгөрүүлсэн хотын хувьд кино хийе гэсэн залуусын саналыг би дэмжсэн. Хөрөнгө мөнгөний хувьд 160 саяыг нь аймаг, орон нутгийн төсөвт суулгаад, 160 саяыг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэнд хандвал бүтэх болов уу, үлдсэнийг нь иргэд, аж ахуйн нэгжүүддээ дуулгавал болох болов уу гэж зорьсон. Үүнээс болж маш олон саад бэрхшээлтэй тулгарч байна. Мөнгө санхүүгийн асуудал нь хүнд байна. Харин энэ бүхнийг хүндрэл багатайгаар, бүхнийг мөнгөөр биш боломжоо ашиглаад хийх тал дээр нь ажилласан. Тухайлбал, киноны зураг авалтыг “Янзага” зусланд, зарим планыг нь Сувилал дээр хийе гээд бодож байна. Заавал гартаа мөнгө атгачихаад дараа нь ажлаа эхэлнэ гэсэн зүйл бид төлөвлөгөөгүй. ГОК-ын хувьд бололцоотой газруудад нь зураг авалтаа хийгээд тэр нь мөнгө хөрөнгөндөө ороод явах зэргээр шийдэж болох талаас нь харж байгаа. -Кинонд тоглох хүмүүсийн тал дээр ч бөөн яриа. Улаанбаатарын уран бүтээлчид тоглох гэнэ, Эрдэнэтээс нэг ч хүн авахгүй гээд л шуугиж байна? -Мөнгө хөрөнгө нь шийдэгдээгүй, төсөл маань бэлэн болоогүй байхад тэр тоглоно, энэ тоглохгүй гэдэг зүйл бол эртдэнэ. Яахав, Эрдэнэт хот бол хоёр орны, хорьдугаар зуунд бүтээсэн хамгийн том бүтээн байгуулалт. Тэрхүү бүтээн байгуулалтад оролцож явсан орос монгол барилгачдын гавьяаг “Эрдэнэсийн эрэл” киногоор мөнхжүүлэхийг зорьсон. Энэ санаа бол эртнээс байсан, гэхдээ ганцхан минийх биш шүү. Манай зарим нөхдийн хувьд Оросод явж байхдаа тэр үед Монголд ажиллаж, амьдарч байсан ганц нэг хүнтэй уулзаж ярилцсан. Тухайлбал, Ломов гэж мундаг удирдагч, зохион байгуулагч байлаа. Энэ хүн киноны тухай сонсоод “Амьд дээрээ тэр кинонд чинь дүрээ үлдээгээд үхэх юмсан” гэж хэлсэн байна билээ. Энэ мэтээр төлөвлөсөн зүйл бий. Төслийн шатандаа явж байна. -Зарим нэг хүний хувьд 1974 оноос эхэлсэн илгээлтийн эздийн дүрийг одоогийн хүүхдүүд гаргах нь ямар вэ. Тэгээд ч илгээлтийн эзэд, анхдагчдын зарим нь одоо ч бидний дунд амьдарч байгаа. Киноны оронд харин тэднийхээ одоогийн дүрийг баримтат нэвтрүүлэгт авч хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй гэж байна. Баатарын оронд өнөөдрийн Сүхээ, Цэцэгээгийн дүрийг залуухан Навчаа гаргаад “Эрдэнэсийн эрэлд” мордох нь утгагүй гэж үзэж байна? -Энэ бол зарим нэг хүний хувийн санал байх. Төсөл маань баримтат түүхэн уран сайхны кино гэж явж байгаа. Аймгийн ИТХ-аар ороод батлагдчихсан юм биш. 40 жилийн ой угтсан ажлуудын нэгд Эрдэнэт хот өөрийн гэсэн кинотой байвал яасан юм бэ гэдэг талаас нь харсан. Түүнээс биш хэн нэг Баатар, Цэцэгээг үгүйсгэсэн юм биш ээ. -Тантай уулзсаных нэг зүйлийг асууя. Наадмын өмнөхөн, бүр тодруулбал овоо тахилгын үеэр таныг сумын Засаг дарга И.Баасанжавтай нударга зөрүүлсэн тухай яригдаж байсан. Түүний дараахан та ээжийн бие тааруу гэж хэлээд чөлөө аваад явсан гэж дуулдсан. Нэг хэсэгтээ та байгаагүй. Зодоон цохион хийснээс болоод Энхбат зугатаад явсан гэж хэлэх хүнтэй ч таарсан. Таны хувьд байсхийгээд хэн нэгэнтэй нударга зөрүүлдэг болоо юу даа. Та тийм “боевик” хүн юм уу, эсвэл эрчүүдийн хооронд болсон түр тар хийснийг дэвэргээд байгаа юм уу. Нэг л учир байна. Тэгээд ч танайхан асуудлыг эр хүн шиг шийдчихье гээд гараа зангиддаг юм шиг. Ер нь тэнд яг юу болсон юм бэ. Ахын хувьд дүүдээ сануулга өгөх гэсэн юм уу? -Нэг их сүйдтэй юм болоогүй ш дээ. Та нар л дөвийлгөөд, хэтрүүлээд байгаа болохоос. - Тэгэж ярих юм бол та хоёрын нударга зөрүүлсэн асуудлыг би л хувьдаа хараагүй. Харин танайхан гадуур ярьж тараасан шүү дээ. Тэр бүү хэл таныг чинь “Газар байсан гишүү шүүрч аваад Баасанжавыг гурав ороолгосон. Бааска ч мөчөөгөө өгөөгүй үзээд. Бөөн юм болсон” гэж наадмын үеэр хуушуурын хачир хийгээд ярьж байсан танай намын таны журмын нөхдийн гаргасан яриа. Мөн энэ наадмын үеэр танай Энхбаярыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярмагнай Уурхайчины Баясгалантай элбээд зодчихсон гээд л үнэн худал нь бүү мэд баахан шуугисан. Бараг нэг газар нэг өдөр хоёр зодоон болсон юм шиг яриа гарсан. Түүнээс биш хэвлэлийнхэн зохиосон зүйл биш шүү? -За тэр яахав. Бусдын энэ тэр явдлын би мэдэхгүй. Миний хувьд яг ийм юм болсон. Түүхэн талаас нь үзэх юм бол Бүрэнбүстийн овоог анх манай ардчиллын партизанууд санаачлан тахих болсон. Улмаар энэ ажил жил бүр болж нэг үгээр хэлбэл ардчиллын партизануудын хувьд Бүрэнбүстийн овоо бол онгон шүтээн нь гэж болно. Тэртээ 1990 оны эхэнд бид анх энэ овоог тахихаар шийдсэн. Бүгд явган зарим нь мотоцикльтой. Амарбаясгалант хийдээс лам авчруулахаар ГАЗ-53 машинтай явж байсан. Өнөөх нь ирж байгаад наадмын талбайн тэр хавьд шаварт суудаг. Бид явган алхаж очиж ламаа авч байсан түүхтэй. Зардал нь гэвэл анхны удаа овоо тахихад 128 төгрөг гарч байсан. Морио явган барьдаг. Сонин байгаа биз. Энэ явдал чирэгдэл, зардал мөнгө нь яахав, хамгийн гол нь Бүрэнбүстийн овоо ардчиллынханы хувьд жил бүр тахидаг, бараг л брэнд ажил болсон гэх үү дээ. Бидний автортой юм шүү. Овоо тахихын өмнө Баян-Өндөр уулаа ч тахидаг байсан. Энэхүү овоо тахилгыг бид улстөржүүлдэггүй байсан. Овоогоо тахиад бэсрэг наадам хийнэ. Анхны наадамд Булганы гарьд И.Доржсамбуу аймгийн начин цолтойдоо ирж түрүүлсэн. Энэ овооны наадмын жижиг гэлтгүй тоож ирж барилдсан бөхчүүд улсын цолонд хүрдэг, дээшээ явж барилддаг гэдгийг ардчиллынхан бид сайн мэднэ. Өнөө жилийн наадамд улсад түрүүлсэн Хэнтийн Э.Оюунболд арслан ирж барилдаад түрүүлж байлаа. Дараа нь наадам болоход Э.Оюунболд улсын арслан болсон. Ийм л утга учиртай байхгүй юу Бүрэнбүстийн овоо чинь. -Тэгээд зодооны шалтаг нь юу юм бэ? -Би 2012 онд ирээд харсан чинь арай өөр болчихож. Өнгөрсөн жил гэхэд Баян-Өндөр сумынхан овоо тахиж сум тавиад арай биш ээ. Би тэгэхлээр нь Б.Мягмарсүрэн даргаас “Энэ чинь юу болоод байгаа юм бэ. Бид чинь тусдаа тахидаг овоотой. Өөр газар эмнэлгийн тэнд овоо тахиж байна” гэж асуусан. Б.Мягмарсүрэн “Харин тийм ээ, Баян-Өндөрийнхөн нэг тийм юм хийгээд байгаа” гэж хэлсэн. Энэ жил тэр явдал бас давтагдаад ирсэн. Би И.Баасанжаваас асуулаа “Юу болоод байгаа юм бэ. Арай өөр юм хийгээд байна, та нар” гэсэн. Гэтэл харин өөдөөс тэр ”Та юу яриад байгаа юм бэ. Бид юмаа мэдэж байна” гээд үл тоосон. Тэгэхлээр нь “Бидний ахмадууд чинь өөрийн гэсэн тахидаг овоотой. Тэдний зарим нь ертөнцийн жамаар үгүй болсон ч түүхийг нь мэддэг хүмүүс байгаа. Бид мөнгөгүй хэрнээ овооныхоо наадамд цалингаасаа хандивладаг, эргэн тойрны айлууд айраг, цагаан идээгээ бариад ирдэг тийм байсан. Өнөөдөр ч манай ахмадууд энэ итгэл үнэмшилдээ үнэнч байгаа. Төр хүртэл оролцдоггүй байсан. Гэтэл та нар арай өөр болгоод байна. Ардчилсан холбооныхон дургүй байгаа шүү. Чи буруу юм хийгээд байна” гэсэн. Бүр 2-3 удаа сануулсан, хэлсэн. Ердөө үг авахгүй, сонсохгүй байсан. Энэ жилийн хувьд манай ахмадууд өглөө эрт Баян-Өндөр дээрээ идээ будаагаа бариад хүрээд ирсэн. Гэтэл өөдөөс лам нар нь хоёр хуваагдчихсан байдалтай угтсан. Хаана байна, манайхан гэсэн чинь зарим нь эмнэлгийн ард оччихсон байсан. И.Баасанжавт хэлсээр байхад ийм юм болгосонд нь үнэхээр тэсээгүй л дээ. Ер нь манай Ардчилсан холбооныхон чинь жаахан тэсвэр муутай байхгүй юу. -Тэсэхийн аргагүй болоод И.Баасанжавыг барьж аваад балбачихсан юм уу аль эсвэл? -Нэг их сүйдтэй юм болоогүй. Өшиглөх гэж нэг шүргэсэн байх. 50 гаруй насны хүний шүргэх гэж юу байхав. И.Баасанжав ч намайг үнэлсэн болов уу. Зугатаад явчихсан. Ийм л инээдтэй юм болоод өнгөрсөн. Манай залуу үеийнхэн ахмадуудаа сонсооч, тэдний хийж бүтээснийг үгүйсгэх, өөрчлөх биш утга агуулгыг нь баяжуулаад аваад явах хэрэгтэй гэж хэлмээр байна. И.Баасанжавын тэр үйлдлийг сүүлд нь би ойлгосон. Улс төрийн фракц, бүлгийн үүднээс овооны наадамд хандсан юм шиг байна лээ. Уг нь овоог тэгэж хэлмэгдүүлэх шаардлага байхгүй л дээ. Ийм л юм болсон. -Дараа жил ийм явдал давтагдахгүй байлгүй. Та нарын үгийг сонсоод Ардчилсан холбооныхон, ахмадуудынхаа сэтгэлд хүрсэн овооны наадам хийх болов уу? -Би тэгэх байх гэж бодож байгаа. Тэр овоог хэлмэгдүүлээд , ахмадуудыг талцуулаад байх шаардлагагүй. Би дээр хэлсэн, тэр овоо чинь аймгийн Ардчилсан холбооны ахмадуудын хувьд шүтээн болсон зүйл. Түүнийг нь үгүйсгээд байх шаардлага хэнд ч байхгүй. -Тэгээд та яагаад гэнэтхэн алга болчихсон юм бэ? -Яг тэр үеэр хөгшчүүлийн бие тэнхээрхээд, чөлөө аваад явсан. Гэтэл үүнийг манай зарим нэг нөхөд дэвэргээд “Баасанжавыг зодчихоод зугатаад явчихлаа” гэж ярьсан байна лээ. Түүнээс биш би зугатаад хаачих вэ дээ.
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
12-р сар. 26, 2024, 4:13 p.m.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАЯЛГИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЖ БАЙХ УУ
“ШИЛЭН ДАНС”-НЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ 97 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
Сургуулийн барилга, 960 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороолол/
Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд ойн мэргэжлийн байгууллагаар ойжуулалт хийх
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагдаагийн газрын дээвэр, гадна фасадны  засвар, гэрэлтүүлгийн ажил
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд авто замын хэвтээ тэмдэглэгээ хийх.
Нутгийн удирдлагын ордонд тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
ХУРЛЫН БАЙГУУЛЛАГАА ОЛОН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДҮҮЛЭЭСЭЙ
ТУСЛАХ БАГШИЙН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНД МӨНГӨ ТӨЛЖ СУРЪЯ
ЦАХИЛГААНЫ ХҮЧДЭЛЭЭС БОЛЖ ШАТСАН ХЭРЭГСЛИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТОДОТГОСОН ТӨЛӨВЛӨГӨӨ
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Оюут баг. Барилгачдын талбайн уулзвараас зүүн тийш 0.31 км авто замд их засварын ажил хийх
ТӨЛӨӨЛӨГЧДӨД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО
ДАРГА НАРЫН ГАР УТСЫГ ХУРААНА
“ДАГИНАС ХАЙРХАН” ХХК БАЯНБУЛАГ БАГИЙН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
"Гэр бүлийн ордон" ОНӨААТҮГ-т тоног төхөөрөмж худалдан авах
Хорих ангийн дээврийн засвар хийхэд шаардлагатай материал худалдан авах
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Тусгай салбарын албаны бэлэн байдлыг хангах, цагийн байдлын онцлог, болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалж салбарыг заасан газарт шилжүүлэн байрлуулахад шаардагдах техник хэрэгсэл худалдан авах
БАТХУЯГ БА БАТЛУТ