ЛХАГВА
2025.06.12
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
О.Баасанхүү: МАХН-ын гишүүний ялсан тойргийг “услах” үүргээ гүйцэтгэж явна
О.Баасанхүү: МАХН-ын гишүүний ялсан тойргийг “услах” үүргээ гүйцэтгэж явна
Ярилцсан: М.Мөнхцэцэг МАХН-ын “Иргэний шударга ёс эвсэл” тойрогт ялалт байгуулсан гурван газар байдаг. Үүний нэг нь Орхон аймаг юм. Орхончууд УИХ-д Л.Цогийг сонгоод сонгуулийн дөрвөн жил дуусах гэж буй энэ хугацаанд тойрогтоо тоотой хэдхэн удаа үзэгдсэнд иргэд шүүмжлэлтэй байгаа. УИХ-д төлөөлөлтэй манай аймагт МАХН-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, эрхэм гишүүн О.Баасанхүү санаа тавих болсон нь олон зүйлээс харагддаг. О.Баасанхүү гишүүнийг хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох үеэр уулзаж, дээрх сэдвээр ярилцаж, хариулт авсан юм. -Та манай аймагт хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож явна. Өмнө нь ч мөн олон удаа ирж байсан. Манай аймагт боловсролын байдал ямар түвшинд байна вэ? Тулгамдсан ямар асуудлууд мэдрэгдэв? -Хаа хаанаа боловсролын асуудал дутагдалтай байгаа. Ялангуяа Орхон аймагт өнөөдөр гурван ээлжээр хичээллэдэг 1 дүгээр сургууль байна. Харамсалтай нь энэ сургууль маань өргөтгөлийн барилгаа эхлүүлж чадахгүй, концессын гэрээгээр гүйцэтгэх болсон. “Наран” цогцолбор сургууль барилга нь, компьютер нь муудсан. Ариун цэврийн ОО-оо арай гэж шийдсэндээ баяртай сууж байна. Би энэ удаа ирэхдээ нэгдүгээр ангийн хүүхдүүддээ бяцхан гарын бэлэг өглөө. УИХ-ын Өргөдлийн байнгын хороог миний бие толгойлдогийн хувьд манай байнгын хороон дээр тогтоолын төсөл баталсан. Тэр шугамаар Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд тодорхой шаардлагуудыг хүргүүлье гэж бодож байна. -УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд та Орхон аймагт ойр ойрхон ирж ажиллаж байгаа. Манай аймагт боловсролоос гадна ямар тулгамдсан асуудал байна вэ? -Орхон аймаг бол үйлдвэр дагасан хот. 1994 онд Орхон аймгийн хил хязгаараар төвийг нь Эрдэнэт хот мөн гэсэн УИХ-ын тогтоол баталсан. Харамсалтай нь энэ тогтоолыг баталсан боловч Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг нэг ч удаа хэрэгжүүлээгүй. Хэрвээ тэр хуулийг хэрэгжүүлвэл гурван асуудал хурдан шийдэгдэх юм. Нэгдүгээрт, хот нь өөрийн эдэлбэр газартай байх ёстой. Тэр утгаараа Хангал, Бугат сумаас эдэлбэр газар аваад газар өмчлөх иргэдийнхээ хүсэлтийг шийдэх боломж бий. Үүнийг шийдээгүй. Хоёрдугаарт, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар хот төсөвтэй байх ёстой. Хот маань өөрийн төсвийг яаж бүрдүүлэх вэ гэхээр үйлдвэр дагасан хот гэдэг утгаараа өнөөдөр улсад рояалти татвараар 17 хувийг өгдөг биш, Оюутолгойтой адил таван хувиа өгөөд, 12 хувиа хотын төсөв буюу Эрдэнэтийн хаалт хөгжлийн сан байгуулаад, тэнд төвлөрүүлэх ёстой. Ингэвэл байнга ярьдаг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа эзэмшигчид, анхдагч илгээлтийн эздийн асуудлыг шийднэ. Гучин жилийн дараа энэ хот хаягдмал хот болох магадлал өндөр. Иймээс өнөөдөр Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар хотын төсвийг зохицуулах ёстой. Гуравдугаарт нь, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар хотын Захирагчтай байх ёстой. Захирагчийн сонгуулийг явуулах ёстой. Өнөөдөр та нар мэдэж байгаа, 1.4 тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэгийн ямар их ажил хийж болох вэ. Гэтэл Жаргалант суманд эко төв бил үү, бүдүүлгээр хэлж, хөндлөнгөөс харахад оршуулгын газар шиг аймшигтай юм хийчихсэн байна. Ийм зүйл хийж болохгүй. Хайран 1,4 тэрбум төгрөг. Иймэрхүү үрэлгэн зүйл хийлгэхгүйн тулд та даргаа сонгочихвол тэр хүнд хяналт тавих юм. Гэтэл өнөөдөр намыг сонгоод, Иргэдийн хурлын төлөөлөгчид нь даргаа сонгосноос болоод сэтгэлгүй дарга энэ мэт хариуцлагагүй зүйл хийгээд байна. Энэ бүгдийг өнөөдөр цогцоор нь шийдэх ёстой. -МАХН-ын анхан шатны байгууллагын ажилтны зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногт манай аймагт болж, МАХН-ын дарга Н.Энхбаяр ирж оролцсон. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт МАХН-ын хэчнээн гишүүн, дэмжигч байна вэ. УИХ-ын гишүүн Л.Цог тойрогтоо ямар ажиллаж байгаа талаар гишүүдийн зүгээс санал шүүмжлэл гарсан уу? -МАХН Орхон аймагт ялсан. “Шударга ёс эвсэл” Орхон аймагт ялж, Л.Цог гишүүн сонгогдсон. Гэсэн ч сэтгэлд хүртэл ажиллаж чадахгүй байгаа. Энд хөрөнгө мөнгөний асуудал хүндрэлтэй. МАХН-ыг дэмжиж байгаа хүмүүс нь олигархууд биш, баячууд биш дандаа жирийн иргэд юм. Бизнес хийж байгаа хүмүүс маань энгийн иргэд байдаг. Тэр утгаараа нам мөрийн хөтөлбөрөө хүчтэй хийе гэвэл сонгуульд ялах шаардлагатай. Хэрвээ бид ялж чадвал байнга ярьдаг Тавантолгой, Оюутолгой гээд бүгдийг шийдэх боломж бий болно. Манайх сая анхан шатны байгууллагаа бэхжүүлэх талаар ярьлаа. Ялсан тойрогуудаа илүү усалж, бид тайлангаа тавих хэрэгтэй. Өнөөдөр энд ялсан юм гээд хаяж явж болохгүй. Бид хоёр жилийн хугацаанд юу хийсэн бэ. Улсад, тойрогтоо, аймагт юу хийсэн бэ гэдгийг ярих цаг болсон. Магадгүй сонгосон гишүүн маань сайн ажилласан байж болно. Хэрвээ сайн ажиллаагүй бол гишүүдийнхээ өмнөөс нам уучлалт гуйх ёстой. Яагаад гэхээр манай намын даргыг хэлмэгдүүлээд гурван жил боллоо. Ажил явуулах боломж байхгүй байсан. Намаас хүн ажилд тавихаар халчихдаг, МАХН-ын гишүүн гэвэл хавчдаг. Мөрддөг, мөшгөдөг байдлыг эсэргүүцэж манай нам гарч ирсэн учраас энэ талаар сая хуралдсан хурал дээрээ ярьцгаасан. Орхон аймгийнхандаа хандаж хэлэхэд, сэтгэл дундуур асуудал байвал хувь хүнээс хамааралтай. МАХН-аас Орхон аймгийг хамгийн ихээр анхаарч байгаа. Бид Орхон аймагт өртэй. Яагаад гэвэл биднийг УИХ-ын сонгуульд ялуулсан учраас бид өртэй гэж боддог. Бид өрөө төлөх ёстой. Ийм бодолтой байна. -УИХ-ын сонгууль ойртож байна. Л.Цог гишүүн ямар хэмжээнд ажилласан бэ гэдэгт иргэд дүгнэлтээ гаргасан байх. Таны хувьд манай аймагт сүүлийн үед ойр ойрхон ирж ажиллаж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн цэнхэр, ягаан тасалбарын талаар асуудал хөндсөн. Ийм болохоор та Орхон аймагт ирэх сонгуульд өрсөлдөх бодол байна уу? -МАХН одоогоор долоохон гишүүнтэй. Энэ долоон гишүүнд гурав, гурван тойрог өгсөн. Тойргуудаа эзэнгүй битгий орхиорой гэсэн үүргийг намаас өгсөн. Миний хувьд Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, Орхон аймаг гэсэн гурван тойргийг хариуцаж байна. МАХН-аас сонгогдсон гурван гишүүний ялсан тойргийг “услах” үүргээ гүйцэтгэж явна. Түүнээс хаа нэг газраас сонгогдъё гэсэндээ ажиллаж яваа юм биш. Хаана дэвшихийг нам шийднэ. Нам хаашаа томилно, бид тэнд ажиллана. Манай нам ядаж 20 гишүүнтэй байсан бол бид 76 гишүүнтэй адил ажиллаж болно. Хариуцсан гурван тойрогтоо очоод, иргэдийнхээ санаа бодлыг сонсоод явах байсан. Чингэлтэй дүүрэг, Ховд, Орхон аймагт бид ялсан. Тиймээс ялсан тойрогтоо илүү ажиллах ёстой байсан. Л.Цог гишүүн тойрогтоо ажиллаж байгаа. Би ч мөн адил намаас томилогдсоны дагуу ажиллаж байгаа.
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил