МЯГМАР
2026.02.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Намын даргаа огцруулах бичигт 60 гаруй хүн гарын үсэг зуржээ
Намын даргаа огцруулах бичигт 60 гаруй хүн гарын үсэг зуржээ
Аймгийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав эх орноосоо урвасан хэргээр шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 16 жилийн хугацаатай хоригдох ял сонсоод байгаа билээ. Энэ мэдээлэлтэй холбогдуулан аймгийн АН-ын хорооны гишүүд намын дарга М.Батчимэгийг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Аймгийн АН-ын хороо 93 гишүүнтэй аж. Төрийн ажилд шилжсэн, бурхан болсон гишүүдээ хасвал яг өнөөдрийн байдлаар 89 гишүүн бүртгэлтэй. Тэдний 60 гаруй нь намын даргаа огцруулах тухай бичигт гарын үсэг зураад байгаа аж. Мөн 10 гаруй хүн огцруулах тухай шаардлагыг дэмжиж гарын үсэгээ зурахаа мэдэгдсэн байна. Тэдний хувьд хөдөө орон нутаг, нийслэлд ажил төрлийн шугамаар яваа учир байр сууриа ийнхүү утсаар илэрхийлсэн гэнэ. УИХ-ын гишүүн М.Батчимэгийн хувьд 2014 оны арванхоёрдугаар сард аймгийн намын хорооны даргаар дээрээс мундагдуулж байж өөрийгөө сонгуулсан гэж намын зарим нэг жирийн гишүүн нь хүртэл үздэг. Намын хорооны гишүүдийн олонхийн байр суурь нь “Аймгийн намын хорооны даргын эрх мэдлийг гартаа аваад тамга, тэмдгийг нь Улаанбаатар тийш авч одсоноос хойш намын хорооны гишүүдийн хурлыг ганц удаа ч хийгээгүй, улмаар гүйцэтгэх зөвлөлийн хуралдааныг ч энэ есөн сарын хугацаанд хуралдуулаагүй” зэрэг нь гишүүдийн хувьд даарин дээр давс нэмсэн үйлдэл болжээ. Зарим нэг гишүүний хувьд өөрсдийнх нь гараар босгосон Ардчиллын ордны нүүр царайг будсанаас өөртоймтой ажил хийгээгүй, ажилчид нь өдөр тутмын ажлаа хүртэл Улаанбаатар руу утасдаж, М.Батчимэг даргаас зөвшөөрөл авдаг болсон зэрэг нь ардчиллын үндсэн зарчимд харш хэмээн үзэж байгаа аж. Хатагтай М.Батчимэгийн хувьд орон нутагт ирэхдээ аймгийн намын хорооны дарга гэхээсээ илүүтэй УИХ-ын эрхэм гишүүний байр сууринаас ханддаг нь гишүүдийнх нь хувьд шүүмжлэлтэй хандахад хүргээд байгаа бололтой. Ямар ч байсан аймгийн АН-ын хорооны 89 гишүүний олонхи нь даргаа огцруулах тухай гарын үсэг цуглуулж байгаагаас харвал Ардчиллын цэнхэр ордон дотор тун удахгүй “намрын халуун өдрүүд” эхлэх нь тодорхой болжээ. Даргыг огцруулах гарын үсэг зурж эхлэхтэй зэрэгцэн аймгийн АН-ын өөрсдийгөө лидер хэмээн биеэ тоодог зарим нэг эрхэм албан тушаал, тамга тэмдгийн төлөө энд тэнд нууц уулзалт мэр сэр зохиож буй бололтой. Аймгийн АН даргаа өөрчлөх үү аль эсвэл З.Пагмажав гэх эмэгтэйн асуудал гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэний дараа М.Батчимэг дарга огцруулах тухай албан бичгийн хариуг өгөх үү гэдэг асуултын хариу тун удахгүй тодрох нь ээ.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН