ПҮРЭВ
2025.06.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Бүтээн байгуулалтын ажил нэг иймэрхүү байна
Бүтээн байгуулалтын ажил нэг иймэрхүү байна
Аймаг, орон нутгийн 2015 оны төсөвт бүтээн байгуулалтын ажилд багагүй хэмжээний мөнгө төсөвлөж түүний ихэнхийг зам, дэд бүтэц, орон сууцны дээврийн засварт зарцуулж байгаа билээ. Гэтэл дээрх бүтээн байгуулалтыг тойрсон ажил араасаа хэл ам дагуулж өнөө жилийнх бүү хэл өнгөрсөн онд хийсэн ажил нь эхнээсээ зэс нь цухуйж иргэдийн бухимдлыг төрүүлэхээсээ илүүтэй байгаль цаг уурын шалгуурыг давж чадахгүй болсон нь илт. Иргэд ч “Иргэдийн санал гомдлыг хүлээн авах 70353511” тоот утсанд бүтээн байгуулалтын ажил чанаргүй болсон талаар удаа дараа гомдол, санал хүсэлт гаргажээ. Манай аймгийн хувьд бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан төсөв хөрөнгөнд нь багтаан чанартай хийх гэхээсээ илүү ямар нэг аргаар тендэрт оролцох, улмаар шалгарах, ажил авсан бол хийсэн нэр зүүх нэг биш нэлээн хэдэн тендэр авахыг хувийн хэвшлийнхэн илүүд үзэх болжээ. Энэ байдалтай нь аймаг, орон нутгийн удирдлага ч бүр эвлэрч зарим тохиолдолд томоохон хувийн компанийн халаасанд манай дарга нар багтсаныг иргэдийн санал гомдол батлаад байх шиг. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Хотын захирагчийн албанаас хотын доторх зам засварын хэдэн ажилд тендэр зарласан байсан. Тендэр шалгаруулах комиссынхон өглөө нь хуралдаад “Тендэрт шалгарах ямар ч компани алга” гэсэн дүгнэлт гаргасан атлаа үдээс хойш нь гэнэтхэн Булган аймгийн “Булган АЗЗАН” зэрэг зарим нэг аж ахуйн нэгжийг шалгаруулсан байдаг. Аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх дэлбэртлээ уурлан “Үдээс өмнө нь шаардлага хангасан нэг ч компани алга гэсэн атлаа үдээс хойш болохлоор Булганы компанийг шалгаруулаад Батжаргал дарга аа, энэ чинь юу болоод байна. Арай дэндэж байгаа юм биш үү” хэмээн бухимдаж байсан. Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал “Би таньд тэгэж хэлээгүй шүү дээ” гээд зогсож байснаас харвал Нутгийн удирдлагын саарал ордон дотор замын тендэрийн төлөө хууль бус өрсөлдөөн явагдаж, сүүлдээ нутаг ус жалга довны үзэлдээ тулсаныг харсан. Иймээс ч “Сэцэд” компанийн захирал Д.Батбаяр, “Орхон АЗЗАН”-ын дарга Х.Эрдэнэцогт зэрэг хэдэн хүн дагуулчихсан “...аймгийн удирдлага орон нутгийнхаа компаниудыг дэмжихгүй байна. Гадны тэр дундаа Булганы компаниудыг тендэрт шалгарууллаа, Засаг дарга дээр орно” гээд гүйлдсэн байдаг. “Сэцэд” компанийн хувьд Нутгийн удирдлагын ордны хойно байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд 50 сая төгрөг хандивласан. Иргэдийн хурлын зарим нэг төлөөлөгчдийн зүгээс ч гэсэн “...хүний юмыг авсан юм чинь тендэр өгч хариуг нь барих ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байсан удаатай. Тэгвэл ямар ч байсан “Сэцэд” компани тендэрт шалгарч замын ажил авсан бололтой. Тамгын газрын дарга В.Сумъяасүх, Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал нарын тендэр шалгаруулалтын талаарх маргаан, байр сууринаас харвал манай аймагт тэр дундаа зам засварын ажлын өртөг өндөртэй томоохон тендэр хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын илэрхийлэл болж эцэс сүүлдээ цагаандаа гарч байх шиг. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн 10.30 цагт Иргэний танхимд Хот байгуулалт, барилга захилагчийн алба, Хотын захирагчийн албаны инженер, мэргэжилтнүүд бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны ерөнхий инженер А.Энхбат энэ үеэр мэдэгдэхдээ “Тавдугаар хорооллын зам засварын ажлыг гүйцэтгэж байсан “ЭЭН” компани ажлаа дутуу хийсэн. Одоо 300 гаруй сая төгрөгийн ажил үлдээд байгаа. Үлдсэн ажлыг тендэр шалгаруулан гүйцэтгүүлнэ. Говил багийн 4.2 км замын ажил гэрээ байгуулах шатандаа, Яргуйтын 2 км замын ажил одоо эхэлнэ. Одоогоор 7 газарт зам засварын ажил хийгдэхээр байгаа. Баян-Өндөрийн гудамжны 1.4 км, Хантайн гудамжны 0.4 км замын ажил эхэлсэн. Наран Шандын 2.4 км замын ажлыг “Бумбат даваа”, Баянбулагийн замыг “Хараасүмбэр”, Дөрөвдүгээр хорооллын замын ажлыг “Сэцэд” компани, Дэнжийн гурван байрны замын ажлыг “Өлзийхутагийн наран” компани хийнэ” гэсэн мэдээлэл хийлээ. Сэтгүүлчдийн зүгээс дээврийн засвар хийсэн байрнуудын дээврээс бороо гоожиж эхэлсэн, замын зарим компаниуд тендэрт шалгарсан атлаа өөр компанид ажлаа зарж байгаа, Тухайлбал “Өлзийтутагийн наран” компани ажлаа Сэлэнгэ аймгийн компанид зарсан гэсэн мэдээлэл байна. Энэ бүхэн дээр хяналтын инженерүүд ямар хяналт тавьж байна вэ хэмээн асуусан. А.Энхбат инженер “Женикон” компанийн дээврийн засвар хийсэн байрнуудын дээврээс саяны хүчтэй борооноор ус гоожсон. Таван давхраас хоёр давхар хүртлээ ус гоожсон байдаг. Бид ажлын эхэн дунд үед тодорхой хяналт тавьж байсан. Тус компани 2013 онд Монголд анх удаа шинэ технологи нэвтрүүлж дээврийн засварын ажил хийсэн. Энэ технологи нь олон улсын стандартад нийцсэн. Гэтэл тэд ажлаа норм журмынх нь дагуу хийгээгүй. Сүүлдээ хуурсан байсан. Энэ компанийн хийсэн дээврийн засварын ажлыг хүлээн аваагүй. Сая орсон хүчтэй борооноор дээврээс ус гоожсон талаар “Женикон” компанид мэдэгдсэн. Ямар ч хариу өгөөгүй. Бид аргаа бараад тус компанийн тусгай зөвшөөрлийг цулуулах саналаа аймгийн Засаг даргад гаргасан. Замын зарим компани тендэрт шалгарсан ажлаа өөрсдөө хийхгүй бусдад шилжүүлсэн тухай мэдээлэл байна. Бидэнд яг одогоор шалгасан зүйл алга. Ажлаа бусдад шилжүүлэхийг хуулиар хориглодог. Харин туслан гүйцэтгэгч компани авч ажиллуулж болдог. Бид энэ тал дээр хяналт тавьж амжаагүй” гэсэн мэдээлийг хийсэн юм. Өнөөдөр манай аймагт ажил нэг иймэрхүү янзтай, бүтээн байгуулалт ингэж өрнөж байна. Намрын сар гарчихаад байхад хэл ам хэрүүл тэмцэлтэйхэн шиг замын ажлын тендэр шалгаруулж буйгаас харвал бүтээн байгуулалт иргэдэд биш дарга нарт зориулагддаг, тендэрээс мөнгө олох гэсэн хэдэн хүний тэмцлийн талбар болжээ гэж бодогдохоор. Н.Төр
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил