Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
“MH370” онгоцны багийн гишүүд ухаангүй байсан гэх дүгнэлт гарчээ

“MH370” онгоцны багийн гишүүд ухаангүй байсан гэх дүгнэлт гарчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Өнгөрсөн 3-р сарын 8-нд Малайзын агаарын тээврийн "Boeing 777-200" онгоц Куала Лумпураас Бээжин хүрэх замдаа сураггүй алга болоод бараг гурван сарын нүүрийг үзэх гэж байна. Онгоцонд  нийт  227 зорчигч, нисэх багийн 12 гишүүн зорчиж явсан бөгөөд Хятад болон Тайваны 152, Малайзын 38, Индонезийн 7 иргэн байсан бол ОХУ, Итали, Недарланд, Австри улсаас нэг иргэн байсан бөгөөд өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа юм. Харин “MH370” онгоцны  сураг гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллэсэн байна.  Австралийн Тээврийн аюулгүй байдлыг хангах агентлагийн мэдээлж буйгаар Малайзын энэ онгоц шатахуун нь дуусч Энэтхэгийн далайд унасан гэжээ. “Онгоцны электрон систем, бүх бичлэгийг задлан шинжилж үзсэн шинжээчдийн хийсэн дүгнэлтээс үзэхэд онгоц шатахуун нь дууссан, онгоцыг барьцаалсан болон устгаагүй гэдгийг илрүүлсэн байна. Тиймээс “MH370” онгоц осолдсон нь золгүй явдал” гэжээ. Түүнчлэн мэргэжилтнүүд онгоц хөөрөөд Энэтхэгийн далай дахь агаарын нислэгийн “М641” гэсэн замаар явсан гэдгийг илрүүлсэн байна. “MH370” онгоц энэ замаар нисэхдээ багийн гишүүд нь ухаангүй, онгоц нь авто нислэгийн горим дээрээ байсан гэж дүгнэлт гарчээ. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card