ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА: "Баян-Өндөр" цогцолбор сургуулийн дээврийн засвар
ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:2015-06-19
Тендер шалгаруулалтын нэр: "Баян-Өндөр" цогцолбор сургуулийн дээврийн засвар
Тендер шалгаруулалтын дугаар: ОР-93/2015
Орхон аймгийн засаг даргын тамгын газарэрх бүхий тендерт оролцогчдоос "Баян-Өндөр" цогцолбор сургуулийн дээврийн засвар –ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн тайланг 2013, 2014
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн 50 хувиас багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга хот байгуулалтын яамны 2.1.1, 2.1.2
Өмнөх гэрээг хэрэгжүүлсэн байдлыг үнэлгээнд харгалзан үзэх тул, захиалагч, ашиглагч байгууллагын тодорхойлолт эх хувиар ирүүлнэ.
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн[1%]төгрөгийн дүнтэй цахимтендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 07-р сарын 20 ний өдрийн 11 цаг 30 минутаас өмнө цахим худалдан авах систем (www.meps.gov.mn) хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07-р сарын 20-ны өдрийн 12 цаг 00 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд, дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймгийн ХАА-ны алба, мэргэжилтэн М.Энхсанаа
Утас:70358570