ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА: МОН2301 төслийн хүрээнд барьсан цэвэр усны шугаманд айл өрхүүдийг холбох нөхцөл бүрдүүлэх / Шинээр байршил сонгох 9ш цэвэр усны гаргалгааны худаг/
ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: МОН2301 төслийн хүрээнд барьсан цэвэр усны шугаманд айл өрхүүдийг холбох нөхцөл бүрдүүлэх / Шинээр байршил сонгох 9ш цэвэр усны гаргалгааны худаг/
Тендер шалгаруулалтын дугаар: ОР-87/2015
Орхон аймгийн Засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос МОН2301 төслийн хүрээнд барьсан цэвэр усны шугаманд айл өрхүүдийг холбох нөхцөл бүрдүүлэх / Шинээр байршил сонгох 9ш цэвэр усны гаргалгааны худаг/ -ийн ажил хийх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын нийлбэрийн дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна.
Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувьтай тэмцэх хэмжээний түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээл авах боломжтой байх
2013, 2014 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх
Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлыг сүүлийн 2 жилд гүйцэтгэсэн байх
Шаардагдах тусгай зөвшөөрөл. Үүнд:
ü 2.2.4. Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн [2%] тэнцэх хэмжээний цахим тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө цахим худалдан авах систем (www.meps.gov.mn) хаяагаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймгийн ХАААлба
Утас: 7035-8570