ПҮРЭВ
2025.06.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
О.Содбилэг гишүүн ажил таслалтаараа айргийн тавд бичигджээ
О.Содбилэг гишүүн ажил таслалтаараа айргийн тавд бичигджээ
Эрдэнэтийн сонгогчдоос “Таны өмнөөс нойр хоолоо умартан гүйе” гэсээр байгаад УИХ-ын гишүүн болсон О.Содбилэг үндсэн ажил болсон УИХ-ын чуулганыг тасалсан үзүүлэлтээрээ 76 дотроо айргийн тавд давхижээ. УИХ-ын эрхэм гишүүдийн ажлын ирцийн “News.mn” сайтад дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Эрхэм гишүүн О.Содбилэгийн хувьд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нартай зуузай холбон УИХ-ын чуулганыг 6 удаа тасалсан үзүүлэлтээр айргийн дөрөвт хурдалсан байх аж. Эндээс харвал эрхэм гишүүн маань хууль тогтоох үндсэн ажлаа эн тэргүүнд биш хувийн бизнесийн ажлаа өмнө тавьсан бололтой. Харин нөгөө нэг эрхэм түшээ болох Л.Цог хаврын чуулганыг 3 удаа “пялсан” байх юм. Эндээс харвал та биднийг төрд төлөөлөн суугаа дээрх эрхмүүд дуртай цагтаа чуулгандаа сууж дургүй үедээ хичээлээ тасалдаг байх нь. Ингээд мэдээллийн “News.mn” сайтад гарсан “Төлөөллийнхөө тасалсан цагтай танилц” нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Төлөөллийнхөө тасалсан цагтай танилц Оюутан сурагчдад  хичээл таслахгүй, ирц 100 хувь байх нь улирлын эцэст дүн гарахад  нөлөөлдөг. Ирцийн 10 оноо автоматаар нэмэгддэг шүү дээ. Сурах сурахгүй нь хувь хүний асуудал ч хариуцлагатай, эмх цэгцтэй төлөвшилтэй болгох үүднээс өдөр  бүр ирц бүртгэдэг. Харин  ард түмнийг төлөөлж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д сууж буй эрхмүүд  хэр сайн “сурагчид” юм бол. УИХ-ын чуулган өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийснээс хойш хоёр сарын хугацаанд нийтдээ 19 удаа хуралджээ. Энэ хугацаанд гишүүдийн ирц ямар байсныг эргэн нэг харъя. Сургуулийн сурагчид 9 сарын 1-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ цугладаг шиг УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн өдөр чуулганы ирц 96.05 хувь байв. 76 эрхмээс 73 нь цагтаа чуулганы танхимд ирснээс УИХ-ын гишүүн М.Батчимэг, Я.Санжмятав нар томилолттой, Л.Цог чөлөөтэй байв. Харин дараагийн хуралдаанаас эхлээд л эрхэм гишүүд хэд хэдээрээ “хичээлээ” тасалж, хоцорч эхэлсэн нь ирцийн мэдээллээс тодорхой харагдана. Энэ өдрүүдэд нийтдээ 26 гишүүн 10-2 цагаар хоцорч чуулганы танхимд орж иржээ. Гишүүдийн ирцийн мэдээллийг хаврын чуулган эхэлсэн дөрөвдүгээр сарын 6-наас тавдугаар сарын 15 хүртэлх  нийтдээ 13 удаагийн хуралдааны протоколоос сийрүүллээ. Ингэхдээ үдээс өмнөх,  үдээс хойш хуралдааны ирцийн мэдээллийг нэг бүрчлэн оруулсан юм. Дээрх хугацаанд эрхэм 76 гишүүний 52 нь 1-11 удаа ямар нэг байдлаар чуулганаа тасалжээ. Хуралдаанд хоцорч ирсэн гишүүдийг энд тооцвол бүр ч урт дараалал үүсэх учир энэ удаа хоцорч орж ирэгсдийг орхисон болно. Хамгийн олон тасалсан гишүүний түрүү магнайг Б.Наранхүү 11 удаагийн үйлдлээр хүртсэн бол Х.Баттулга 9 удаа “нуугдаж” үзүүрлэжээ. Айргийн гуравт С.Баярцогт 7 удаагийн ухралтаар, О.Содбилэг, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар 6 удаа тасалж айргийн тавд, Дархан Д.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар 5 удаагийн давтамжаар айргийн тавд оров. Үргэлжлүүлбэл, -Ч.Улаан, Х.Тэмүүжин, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар 4 удаа -Д.Арвин, Н.Номтойбаяр, Д.Сумъяабазар, Су.Батболд, Ш.Түвдэндорж, М.Энхболд, Л.Эрдэнэчимэг, Д.Хаянхярваа, М.Батчимэг, Л.Цог, Я.Содбаатар  нар 3 удаа -Б.Чойжилсүрэн, Х.Болорчулуун, О.Баасанхүү, Р.Амаржаргал, С.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Ж.Эрдэнэбат, Ц.Дашдорж, Н.Батбаяр, М.Сономпил, Д.Батцогт, М.Зоригт, Л.Гантөмөр нар тус бүр 2 удаа -Б.Бат-Эрдэнэ,  Ё.Отгонбаяр, Д.Зоригт, Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Д.Сарангэрэл, С.Ганбаатар, Д.Ганбат, Сү.Батболд, Р.Бурмаа, С.Оюун, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар тус бүр 1 удаа  чуулганаа  тасалжээ. Эндээс харахад үлдсэн 24 гишүүн л дээрх хугацаанд чуулганы хуралдаандаа идэвхитэй суусан байна. Чуулганы хуралдаан  таслагчдын эгнээг Б.Наранхүү, Х.Баттулга нар тэргүүлж байгаа бол А үнэлгээ авах хүмүүсийн эгнээг УИХ-ын дарга З.Энхболд  тэргүүлж  байна. Чуулганы хуралдаанаа нэг ч удаа таслаагүй гишүүд -З.Энхболд -Р.Гончигдорж -Ж.Батсуурь -Г.Батхүү -Н.Батцэрэг З.Баянсэлэнгэ -Г.Баярсайхан -Ц.Баярсайхан -Л.Болд -Б.Болор -Д.Ганхуяг -Ц.Даваасүрэн -Д.Дэмбэрэл -Д.Лүндээжанцан -С.Одонтуяа -Ц.Оюунгэрэл -А.Тлейхан -Г.Уянга -Ц.Цолмон Л.Энх-Амгалан Ө.Энхтүвшин нарын гишүүд хүндэтгэх шалтгаангүйгээр, УИХ-ын даргаас чөлөө авалгүй чуулганы хуралдаанаа тасалдуулалгүй идэвхитэй  оролцсон байна. УИХ-ыг бүрдүүлж буй 76  гишүүн  онцгой бүрэн эрхтэй шигээ хууль тогтоох, ард түмний үгийг хүргэж ажиллах онцгой үүрэг хүлээсэн. Тэдэнд дуртай үедээ чуулганы хуралдаандаа оролцож, дургүй үедээ гараад явчих эрх уг нь байхгүй. Харамсалтай нь манай гишүүдэд  ийм хандлага төлөвшихөд зай ч, лай ч байна. УИХ-аар хэлэлцэж буй асуудал болгон чухал, асуудал болгон ард түмний эрх ашигтай хамаатай. Тэднээс ирц ажлаа хийхийг шаардах эрх бидэнд бий. "Ир ир" гэж Тамгын газраас шаардана Ирц ирц гэж сонин хэвлэлээр шаагина” хэмээн үглэдэг эмэгтэй гишүүдэд ч энэ хамаатай. Парламентын засаглалтай, ардчилсан Үндсэн хуультай Монгол Улсын иргэд өөрсдийг нь төлөөлж УИХ-ын гишүүний суудалд суугаа та бүхнээс чуулганы хуралдаанаа таслахгүй, хоцрохгүй байхыг  шаардсаар л байна.
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил