Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
В.Путин 89 улстөрчид хориг тавив

В.Путин 89 улстөрчид хориг тавив

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний тушаалын дагуу Европын холбооны нөлөө бүхий 89 улс төрчийг ОХУ-д нэвтрэхийг хориглосон байна. Энэхүү хоригт багтсан эрхмүүд энэ оныг дуустал Орост нэвтрэх боломжгүй болж байгаа аж. Орост нэвтрэх боломжгүй болсон Европын холбооны улс төрчдийн дунд Европын холбооны сайд нарын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Уве Корсепиус, Их Британийн дотоод хэргийн сайд Ник Крегг нар багтсан байна. Путиний хар жагсаалтад Шведийн 8 улстөрч, Польш, Латви, Литва, Эстони, Дани, Финланд, Чех, Румын, Болгарь, Испанийн албаныхан багтжээ. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card