Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
ОХУ агаарын сургуулилт хийж эхэллээ

ОХУ агаарын сургуулилт хийж эхэллээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
ОХУ-ын цэрэг арми өчигдрөөс эхлэн өргөн хүрээтэй агаарын цэргийн бэлтгэл сургуулилт хийж эхэлжээ. Ойролцоогоор 250 онгоц, 12 мянган техник хэрэгсэл хамруулж буй энэхүү сургуулилт дөрөв хоногийн турш үргэлжилнэ гэнэ. ОХУ-ын армийн бэлтгэл сургуулилтын хүрээнд агаарын довтолгооноос хамгаалах системийн 700 гаруй зэр зэвсгийг татан оролцуулж байгаагаараа онцлог юм байна. Энэ нь НАТО болон түүний холбоотон орнууд Арктикт цэргийн сургуулилт эхлүүлсэнтэй давхцаж байна. ОХУ-ын хувьд барууны улс орнуудтай Украины асуудлаар нэлээд зөрчилтэй байгаа учир агаарын хүчний түвшинд өрсөлдөөн харуулахыг зорьж байна гэж зарим ажиглагчид үзэж байна. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card