Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Морин хуурын чуулга амьтдын ертөнцийг мэдрүүлнэ

Морин хуурын чуулга амьтдын ертөнцийг мэдрүүлнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Улсын филармонийн Морин хуурын чуулга 3 дахь жилдээ Францын суут хөгжмийн зохиолч Камиль Сен Сансын “Амьтдын ертөнц” бүтээлийг хүүхэд багачууддаа зориулан хүүхдийн баярыг тохиолдуулан уламжлал болгон тоглодог. Хөгжмөөр амьтдын ертөнцийг мэдэрч, амьтдын дуу авиа хөгжмөөр яаж дуугарч болдгийг хүүхдэд ойлгомжтойгоор хүүхэлдэйн дүрстэйгээр, үндэсний хөгжмөөр бүрэн хэмжээний хүүхдэд зориулсан тоглолтыг тавих болно. Үүнд: арслан, заан, аквариум, имж, шавж, хөхөө, илжиг, шувууны үүр, хун, гөрөөс зэрэг амьтдын ертөнцийг үзүүлнэ. Танд хүүхдээ баярлуулах олон санаа байгаа л байлгүй. Хүүхдийнхээ хөгжмийн боловсролыг дээшлүүлсэн, өвөрмөц тоглолт үзүүлэх санааг нэмэхээ бүү мартаарай. Таны хүүхэд амьтдын ертөнцөөр аялсан тоглолтоос сэтгэл дүүрэн гарна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Тоглолт: 2015 оны 5 дугаар сарын 28-нд Улсын Филармонийн танхимд 15 цагт Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99045517, 99925074, 88004849 FB/Mongolian State Philharmonic Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card