Хэт халсны улмаас 500 гаруй хүн амиа алджээ
Энэтхэгийн Андрха Прадеш мужид хэт их халсны улмаас тавхан хоногийн дотор 502 хүн амиа алдсан байна. Мужийн захиргаа иргэдээ хэт халуунаас хамгаалах зорилгоор төвийн хэсгүүдэд усан сан болон сүүдрэвч байршуулж, мөн бага насны хүүхэд, өндөр настнуудыг гэрээсээ гарахыг хоригложээ.
Нийслэл Дели хотод 44 хэм хүртэл халсан бол Уттар Прадеш мужид 48 хэм хүрчээ. Дөрөвдүгээр сарын дунд үеэс Энэтхэгийн өмнөд хэсгийн бүс нутагт агаарын хэм огцом нэмэгдэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногоос хүмүүс нас барж эхэлсэн гэнэ. Хэт халууны улмаас амиа алдагсдын ихэнх нь 50 болон түүнээс дээш насныхан байсан төдийгүй олонх нь хар ажил хийдэг хүмүүс ажээ.
Эх сурвалж: new.mn