Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card

Онгоц осолдож дөрвөн хүн амиа алджээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Европын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” группийн цэргийн тээврийн шинэ онгоц туршилтын нислэгийн үеэр осолджээ. Харамсалтай нь туршилтын нислэгийн үеэр онгоц осолдож, багийн дөрвөн гишүүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн байна. Онгоц хөөрөөд 10 минутын дараа ахмад төв станцдаа “Хөдөлгүүрийн хэсэгт доголдол гарлаа. Буух зөвшөөрөл хүсэж байна” гэж мэдэгджээ. Ахмад ийнхүү мэдэгдсэний дараа онгоц цахилгааны шон мөргөж, осолджээ. “Airbus A400M” цэргийн тээвэрлэгч онгоц /V.9/ Испанийн Сан-Пабло нисэх онгоцны буудлаас 1.6 км зайтай газар осолдсон аж. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card