“Хөсөгтөн” хамтлагийн санал асуулга өнөөдөр дуусна
"Хөсөгтөн" хамтлаг дэлхийн хамгийн алдартай шоуны нэг "Got talent" шоунд оролцож байгаа билээ. Тэд өнгөрсөн долоо хоногт шилдэг есөн оролцогчдыг шалгаруулах санал асуулгад амжилттай оролцож, шигшигдэж үлдэж чадсан юм.
Тус хамтлагийнхан энэ сарын 7-нд дахин тайзнаа гарч, уран бүтээлээ толилуулсан ба үнэ үеэр шүүгчид өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан юм. Одоо харин сүүлийн шатны шалгаруулалтын санал асуулга үргэлжилж байгаа ба өнөөдөр 23:59 цагт хугацаа нь дуусах юм. Та бүхэн Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж яваа “Хөсөгтөн” хамтлагийн залуусаа дэмжин саналаа өгөхийг хүсвэл та доорх хаягаар саналаа өгөөрэй.
https://www.facebook.com/asiasgottalent/app_1598372720404428
1. Малайз, Сингапур, Филлипин, Вьетнам, Тайвань, Энэтхэг, Хонг Конг, Индонез, Тайландад амьдардаг бол AGT5 гэж мессеж бичин санал өгөх ба санал өгөх дугаарыг доорх хаягаар орон харна.http://asiasgottalent.tv/vote/
2. Хэрвээ та компьютерээс орж байгаа бол Фейсбүүкийн #AsiasGotTalent -н хуудсан дээрх апп -г ашиглан өгнө. https://www.facebook.com/asiasgottalent/app_1598372720404428 Энэ хаягаар нэвтрэн ороод Khusugtun гэж сонгоод саналаа өгөх бөгөөд найзуудаа бас уриарай. THANK YOU FOR VOTING гэж гарч иртэл нь дарна.
3. Та ухаалаг утастай бол https://fbvotenow.asiasgottalent.tv/ хаягаар өгнө. Эсвэл утсандаа #AsiasGotTalent гэсэн апп суулган санал худалдан авч болно.
Санал асуулга өнөөдөр дуусаж 14-нд шилдгийн шилдгийг шалгаруулах юм байна.
Эх сурвалж: new.mn