Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Орхон аймгийн Хууль зүйн хэлтэс шилдгээр шалгарчээ

Орхон аймгийн Хууль зүйн хэлтэс шилдгээр шалгарчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Хууль зүйн яамнаас 21 аймгийн Хуулийн хэлтсийн дарга нарын уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Энэ үеэр хууль хяналтын байгууллагуудын ажлыг дүгнэсэн байна. Манай аймгийн ЗДТГ аймгуудаас шилдэг гурван хуулийн хэлтсийн нэгээр шалгарчээ. Ийнхүү Орхон аймаг өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаагаар улсын хэмжээнд тэргүүлэх зэрэгтэй явж байна. Зөвлөгөөнд Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг “Орхон аймгийн хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээ” гэсэн илтгэл тавьжээ. Энэ уулзалтаар 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажил, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн ажлуудын талаар ярилцсан байна. Зөвлөгөөнөөр тухайн аймгуудын амжилт, алдаа дутагдлыг хэллэлцсэн байна. Өнгөрсөн хугацаанд эрх зүйн шинэчлэлийн нийт найман хуулийг баталж орон нутагт хэрэгжүүлэх ажлуудыг 21 аймгийн хуулийн хэлтсийн харьяа байгууллагууд мөрдөн явуулж байгаа. Үүнтэй холбогдуулан 2013 оны нэгдүгээр сард гарсан Хууль зүйн сайдын тушаалыг үндэслэн хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Орхон аймгийн хэмжээнд өнгөрсөн онд гэмт хэрэг өмнөх жилүүдээс багасч, 32 хувиар буурсан үзүүлэлт нь шилдэг аймгаар шалгарахад голлох нөлөө үзүүлжээ. Мөн орон нутгийн хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа нөлөөлсөн байна. Б.Рэнцэнханд
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card