Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Хуралдааны товыг тогтлоо

Хуралдааны товыг тогтлоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж есөн асуудал хэлэлцсэн юм. Хуралдаанд ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, тэргүүлэгч Д.Батлут, Р.Рагчаа, Д.Доржпүрэв, Ж.Ганчимэг, Д.Баярмагнай нар оролцов. Тэргүүлэгчдийн энэ удаагийн ээлжит 7 дугаар хуралдаанаар “Хугацаа товлох тухай”, “Орон нутгийн өмчийн байрны түрээсийн орлогын төлөвлөгөө батлах тухай”, “ Акталж, сэлбэн ашиглах зөвшөөрөл олгох тухай”, “Зөвшөөрөл олгох тухай”,  “Хугацаа сунгах тухай”, “Зөвшөөрөл олгох тухай”, “Шагналд тодорхойлох тухай”, “Тогтоол хүчингүй болгох тухай”, “Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын статусыг өөрчлөх тухай” гэсэн 9 асуудал хэлэлцэж ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргалаа. Аймгийн ИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдааныг энэ сарын 29-нд хуралдуулахаар тэргүүлэгчдээс шийдвэрлэж хуралдааны товыг албан ёсоор зарласан юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card