Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card

Боко Харам бүлгийн хулгайлсан охид хоригдож байгаа гэв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
2014 оны дөрөвдүгээр сарын 14-нд Нигери улсын зүүн хойд хэсэгт болсон халдлагын улмаас Чибок ахлах сургуулийн 230 орчим эмэгтэй сурагч хулгайлагдсан юм. Халдлагын үеэр 15 охин бутанд нуугдаж, гэмт этгээдүүдийн гараас зугтаж чадсан ч өнөөдрийг хүртэл 200 гаран охид сураггүй болсон юм. Тэгвэл хулгайлагдсан 50 гаруй охидыг гурван долоо хоногийн өмнө харсан тухай нутгийн иргэд ярьжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар Засгийн газрын цэргүүд Боко Харам бүлэглэлийг зүүн хойд хэсгээс хөөн гаргахаас өмнө хулгайлагдсан охид Гвоза хотын орчим харагдсан гэнэ. Гвоза хотод амьдардаг нэгэн эмэгтэй “Бид тохиолдлоор тэдэнтэй нэг замаар явж таарсан. Харин тэд Чибок тосгоноос хулгайлсан охидыг том байранд хорьж байгаа тухай ярилцаж байсан” хэмээжээ. Харин Боко Харам бүлэглэлийн удирдагч Абубакар Шекау охидыг зэвсэгт дайчидтай гэрлүүлж, секс боол болгон зарсан хэмээн мэдэгдсээр байгаа аж. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card