Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card

Онгоцонд бөмбөг тавьсан гэж сүрдүүлжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Германы Кёльн хотын нисэх онгоцны буудлаас Италийн Милан хотыг чиглэн хөөрөх байсан Жерманвингс компанийн онгоцыг хөөрөхөөс нь хэдхэн минутын өмнө зогсоож, бүх зорчигчдыг онгоцноос гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ. Учир нь нисэх буудлын удирдлагууд онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээлэл ирсэн байна. Харин онгоцонд суусан 126 зорчигчийг бүгдийг гаргасныхаа дараа цагдаагийн алба хаагчид тэсрэх бөмбөг илрүүлэх төхөөрөмж болон нохой ашиглан онгоцонд нэгжлэг хийсэн бөгөөд сэжигтэй объект илрээгүй байна. Онгоцонд бөмбөг тавьсан гэсэн и-мэйл оройн 18:05 цагт онгоцны буудлын албаныханд ирсэн бөгөөд 18:25 цагт цагдаа нар арга хэмжээ авч эхэлжээ. “4U826” дугаарын нислэг 18:20 цагт Кёльн хотоос Милан хот руу хөөрөх ёстой байжээ. Гэвч сүрдүүлгийн улмаас нислэг цуцлагдаж, зорчигчдыг 21:00 цагт өөр онгоцоор тээвэрлэсэн ажээ. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card